Хотоос гараагаа эхэлсэн ч хотод нэр хүнд нь унасан “60 тэрбумынхан” хотын эрх мэдлийг авахын төлөө хүчээ дайчилж ажиллаж байгааг НИТХ-ын өнөөдрийн хуралдаан харуулж байна. Өмнө нь АН-ын дэмжлэгтэйгээр илүү санал цуглуулсан Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Л.Мөнхчулууны команд өнөөдөр ч чамгүй олон арга сэдэж байна.
Тэд НИТХ дахь АН-ын бүлэг, Э.Бат-үүлээр бамбай хийн тооллогын комисст өөрийн хүмүүсээ түлхүү оруулахаар завсарлага авахуулж, тохироо хийхийг оролдож буй бололтой.
Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хүү Б.Чулуудайдаа гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор Баянзүрх дүүрэгт газар олгож, гэр хорооллын олон өрхийг орох оронгүй болгосон. Туркийн хөрөнгө оруулагчдийг хууран мэхэлж хэдэн зуун сая ам.долларын маргаан үүсгэсэн Улсын баатар Э.Бат-Үүл ч хотын эрх мэдлийн төлөө “зодолдож” буй МАН-ыхны зодоонд ханцуй шамлан оролцож байна.
НИТХ-ыг өглөөнөөс хойш 5 удаа завсарлаад байна. НИТХ дээр үүсээд буй асуудал тооллогын комисстой холбоотойгоор үүссэн мэт харагдаж байгаа ч хотын Засаг дарга гэдэг ямар том эрх мэдэлтэй албан тушаал вэ гэдэг асуудал үйл явдлын ард нуугдаж байна.
2012-2016 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж, энэ албан тушаалын зиндаа, зэргийг хамгийн сайн мэдэрсэн хүний нэг бол Э.Бат-Үүл. Тиймээс буурал дарга будлиан үүсгэж, будаан дотроос боломж шүүрэхийг оролдож, б0 тэрбумынханттай хөл толгой нийлүүлэн ажиллаж байна гэж НИТХ-ын гишүүд үзэж байна.
Э.Бат-Үүлын тэмцэл тооллогын комисст “60 тэрбумынхнаас” 2 төлөөлөл эсвэл АН-аас өөрийн 2 хүнээ оруулснаар дуусна хэмээн баттай эх сурвалж мэдээлж байна.
1 comment
ene 40000 tiin ner baastsan hogiin hudalch novshiin amitan poshel k pizdu