“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан: Ботокс бол хүнтэй байгальд таарсан хамгийн хортой бүтээгдэхүүний нэг
Ботокс бол сүүлийн 10 жилийн хугацаанд гоо сайхны хамгийн түгээмэл хэрэглэж байгаа, ямар ч гоо сайхны ажилбараас хамгийн үр дүнтэй ажиллагааны нэг. Ботокс гэдэг энэ бүтээгдэхүүн дээр нэг том парадокс байдаг. Ботокс бол хүнтэй байгаль дээр таарсан хамгийн хортой бүтээгдэхүүний нэг. Клостридиум потелинус гээд одоо монголчуудын сайн мэдэх хиамтай хоолны хамгийн хортой хэлбэрийг үүсгэдэг нянгийн хор байгаа юм. Үхэлд хүртэл хүргэдэг. АНУ-д жилд 60-70 хүн яг энэ бактерийн нянгаар хордож үхдэг гэж ярьдаг. Түүн дээр 3-4 хүн энэ ботоксыг тариулж байгаад гэж нөлөөгөөр нь нас бардаг. Үүнийг хиамны нөлөөгөөр нас барсан гэсэн статистикт нийлүүлдэг.
Маш бага тунгаар, 0,3-0,5 микрограмм байхад л 100 хүнд тариа хийхэд 50 хүн нь үхэж болдог. Тэгэхээр ботокс тариа бол яг тэр хорыг агуулсан, тэрнээс маш их шингэлсэн, тун бага хэмжээгээр агуулсан байдаг гэсэн үг. Гоо сайханчийн оронд эмч хүнээр тариулах нь зүйтэй санагддаг. Ямар нэгэн байдлаар буруу хэрэглэх юм бол, эсвэл нөгөө хүн нь гаж нөлөө үзүүлэхээр харшилтай, булчингийн сулрал үүсэх фонтой байвал үхэлд ч хүргэж магадгүй.
Ямар механизмаар үйлчилдэг вэ гэхээр, мэдрэлийн эсийн үзүүр булчин дээр хүрч цочроодог. Мэдрэлийн эсээс булчин руу сэрэл дамжаад булчин агших энэ дамжуулалтыг саажуулдаг. Саажуулахдаа 4-6 сарын турш үйлчилдэг. Орчуулбал хүн цус харваад өрөөсөн тал мэдээгүй болдог шүү дээ. Тэрнээс долоон дороор таг чулуу шиг болгоод саажуулдаг. Ийм айхтар үйлчилгээтэй хор. Тэгэхээр зөв газраа хэрэглэхгүй бол маш аюултай. Нүүрний булчингууд дээрээ хаана нь гүн үрчлээ гараад байна тэр хэсгийн үрчлээг арилгая гэж хийлгэдэг. Хоёр нүдний хооронд гүн үрчлээ гарч байвал тэр хэсгийн булчинг, дух үрчлээтвэл дээд хоёр булчин руу тариад ажиллуулахгүй болгож саажуулдаг.
Тэр хэсэг ер ажиллахгүй, гөлийсөн болно гэсэн үг. Зүгээр харахад үрчлээс арилсан сайхан харагдаж байгаа боловч уурлавал уурласан нь илрэхгүй, нүүрний илэрхийлэл алга болчихдог муу талтай. Робот шиг гөлийж ярьдаг хүн л болно гэсэн үг. Зургаан сарын дараа тариулсан булчин хордлогоноосоо гараад сэргэж эхэлнэ. Ботокс ийм хор нөлөөтэй, аюултай тариа учраас зөв л хэрэглэх ёстой. Гоо сайхны газраар тариулна гэдэг байж болохгүй. Эмэнэлэгт мэргэжлийн хүнээр л тариул.
Тэгвэл “PDIC” Гоо сайхны мэс засал, Имплант, Шүд, Эрүү нүүрний төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын их эмч, АУ-магистр М.Амаржаргал
Ер нь гоо сайхны ямар ч үйлчилгээнд 100% үр дүнг амлаж болохгүй. Энэ бол хүний бие махбод. Энэ нь бүх хүнийг нэг хэвэнд цутгаагүй учраас хүн хүний гоо сайхны мэс заслыг хүлээж авах нь өөр өөр байдаг. Наад зах нь соривжилт гэдэг зүйлийг ямар ч эмч хянаж чадахгүй. Хөгшрөлт гэдэг ямар ч эмэгтэй хүний хамгийн их айдаг зүйл. Техник технологи хөгжихийн хэрээр мэс заслын бус хөгшрөлийн эсрэг аргууд маш ихээр дэлгэрж байгаа. Үүнд коллагентэй утас буюу ПДО утаснууд, филлер, ботокс, PRP эмчилгээ болон янз бүрийн арьс өргөх лазер аппаратууд байна.
Эдгээр нь янз бүрийн зорилгоор хийгддэг. Жишээ нь Коллагентэй утас буюу ПДО утаснууд нь өргөстэй өргөсгүй маш олон төрөл байдаг. Өргөсгүй утсыг ихэвчлэн залуу хүмүүс арьс унжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн биеийн аль нэг хэсгийн өөх хайлуулах, хуян хөөрдөг хүмүүст цусан хангамж сайжруулж өвчин намдаах зорилгоор хийдэг. Харин өргөстэй утсыг нүүрний арьс татах мэс засал хийлгэхээс айдаг, эсрэг заалттай, мэс засал хийлгэхэд арай эрт байгаа дундаж насны арьс унжилттай хүмүүсд хийвэл илүү тохиромжтой байдаг. Энэ мэтчилэн маш олон зүйл ярих хэрэгтэй болно. Хор уршгийн талаар гэвэл мэдээж мэс заслын бус учраас эрсдэлгүй, хурдан, эдгэрэлтэд ямар нэг хугацаа шаардахгүй зэрэг давуу тал ихтэй ч бас л туршлагатай нарийн мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмч эсвэл арьс гоо заслын эмчээр хийлгэх хэрэгтэй. Мэргэжлийн бус хүнээр хийлгэснээр гоо сайхны мэс заслаас ч илүү эрсдэлийг дагуулдаг. Дахин хэлэхэд тун хэтэрвэл хортой шүү дээ.
Манай эмнэлгийн хувьд охид бүсгүйчүүд ихэвчлэн филлер, ботокс, коллагентэй утсыг хийлгэж байна. Өнөө үед хүүхнүүд маань гоо сайхандаа их эртнээс анхаардаг болжээ. Учир нь манай Монголын орны эрс тэс, хуурай уур амьсгалд арьс хуурайшиж, үрчийж унжих нь бусад орнуудыг бодвол илүү хурдан байдаг. Гоо сайхандаа илүү анхаарах болсон нь техник технологи хөгжсөнтэй холбоотой гэж бодож байна. Бид өмнөхөөсөө илүү мэдээлэл авч, юу сайн юу муу гэдгийг мэдэхэд их амархан болж. Мөн сүүлийн үед Синделла, ихсийн тарилга гэх мэт хөгшрөлийн эсрэг, дархлаа сайжруулдаг витамин эмчилгээнүүд ч бас их эрэлттэй байгаа. Энэ эмчилгээ нь бие организмыг цэвэршүүлж, хоргүйжүүлэн цайруулах, хөгшрөлийн эсрэг, дархлаа дэмжих зэрэг олон үйлчилгээтэй курс эмчилгээ юм. Бүсгүйчүүд маань синдерелла гэдгээр нь илүү мэддэг байх.
Хүмүүс ботокс филлер хоёын талаар ойлголт маш муу байдаг юм шиг санагддаг. Ботокс бол булчинд үйлчилж үрчлээ арилгадаг эмчилгээ бол филлер нь дүүргэгч эмчилгээ юм. Зарим тохиолдолд энэ 2 эмчилгээг хавсран хийлгэвэл илүү үр дүнтэй ч үе байдаг.