Сэтгэл судлаачид ирээдүйд амжилтад хүрэх хүүхдийн гол шинж чанарыг нэрлэлээ.
Тэдний гол шинж тэмдэг бол зөрүүд зан гэнэ. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар тэд өөрийн гэсэн бодолтой, нэр нөлөө бүхий зүйлээс айлтгүй тэмцэх чадвартай болж төлөвшдөг гэнэ.
Эрдэмтэд 1968 оноос эхлэн 745 хүүхдийг удаан хугацааны судалгаандаа хамруулсан байна. Тухайн үед хүүхдүүдийн дундаж нас 11,9 байсан бөгөөд тэдний 49,9 хувь нь охид байжээ. Судалгааны төгсгөлд буюу 2008 онд ажиглалтад оролцсон хүмүүсийн дундаж нас 51,8 болсон бөгөөд тэдний 53,3 хувь нь эмэгтэйчүүд байв.
Шинжээчид тухайн хүүхдүүдийн эцэг эхийнх нь нийгэм, эдийн засгийн статус, хүүхдийн оюун ухаан, сургуульдаа гаргасан амжилт, анхааралтай байдал, хариуцлагатай зан, өөдрөг үү, гутранги уу, хичээл зүтгэлтэй эсэх, дүрэм журмыг хэр баримталдаг вэ зэрэг тодорхойлолтоор дүгнэж, нас биед хүрээд мэргэжилдээ хэр амжилт гаргав, хэр орлоготой байв гэдгийг нь шалгажээ.
Ингээд дүгнэлт хийхэд багадаа өөртөө итгэлтэй, зөрүүд, эрх бүхий зүйлстэй тэмцэх чадвартай хичээл зүтгэлтэй хүүхэд ирээдүйд амжилт гаргаж байжээ.