Өнгөрсөн баасан гарагт ШШГЕГ-т гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ сарын 21-22 нд шилжих шөнө АТГ-аас түүнийг 48 цаг баривчилсан юм. Гэвч түүнийг суллах хугацаа дуусахаас өмнө амь насаа алджээ.
Хэргийн талаар талийгаачийн хүү Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Төмөрбат Монгол ТV телевизэд тодруулга өглөө.
Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэе.
Тэрээр “Манай ээжийн талаар олон нийтийн сүлжээгээр маш олон сөрөг мэдээлэл гарч байгаа учраас би ярилцлага өгөхөөр шийдсэн. Миний ээж амиа хорлох хүн биш ээ. Яахав ээжээ алдсан хүү нь ингэж ярьж байгаа гэж бодох байх. Монгол улсын маш олон хуульч нар үүнийг нотолно. Сүүлийн үед Монгол улсын шүүгч нарыг улс төрийн тоглоом болгож ашиглаж байгаад би харамсаж байна.
Бид нар тухайн үед аавыгаа дагуулаад АТГ-т очиход ямар ч мэдээлэл гаргаагүй. Баасан гарагийн өглөө өмгөөлөгч аваад хорих ангид очсон. Өмгөөлөгч сэжиглэгдсэн яллагдагчтай уулзах эрхтэй гэдэг хуулийн хүрээнд манай ээжтэй уулзаад юу болсон талаар тодруулах гэж байсан юм. Гэвч хорих 461-р ангид байхгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр нь бид бямба гарагт ээжийг хорих 48 цагийн хугацаа нь дуусах ёстой гэж бодоод харьцгаасан. Бямба гарагт ч бүтэн өдөржин хүлээгээд гаргахгүй болохоор нь оройн 22:00 цагаас хойш АТГ-т хүлээсэн. Тэгээд ням гарагийн үүрийн 04:30 цагийн үед бид хорих 461-р ангид очсон. Энэ үед цагдаагийн ажилтнууд миний ээжийг нас барсныг мэдэгдсэн. Ямар шалтгаанаар нас барсныг би мэдэхгүй.
Миний ээжийг мэдэх МУ-ын олон зуун хуульч нар амиа хорлох хүн биш гэдгийг нотолно. Миний ээж маш хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй, асуудлыг эергээр авч шийддэг, аливаа юмыг зөвөөр тунгаан шийдэхийг бодож, асуудлын цаана шийдвэр гаргах хэмжээнд ургуулан боддог хүн байсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар миний ээжийг явуулахын тулд миний эрхэлж байгаа албан тушаалд холбогдуулан намайг зууш болгосон болов уу гэсэн миний өөрийн хардлага байгаа.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлын тухайд, би өөрийн хөрөнгийг ярья. Надад хоёр орон сууц, 2011 онд авсан нэг машин бий. Надад 4 хүүхэд, 1 эхнэр байна. Нэг орон сууцаа би 8 хувийн зээлээр авсан. Миний хүү 23 настай. Хүүдээ бэлэглэх гэж авсан. Би уул уурхайн компанид 14 жил ажилласан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан компани надад байр өгсөн. Тэр миний хөрөнгө.
Миний ээж шүүхийн байгууллагад өмнө нь эрхэлж байсан албан тушаалтайгаа холбогдуулан төлөөлөл хэрэгжүүлдэггүй байсан, шүүхэд ялладаггүй байсан, шүүхэд ямар нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагүй. Миний ээж юу хийдэг байсан бэ гэхээр хуульчийн хувьд хууль зүйн зөвлөгөө өгдөг, хууль эрх зүйн дүгнэлт гаргадаг байсан. Өөрийн эзэмшсэн ийм л ажлаа хийдэг байсан.
Салхитын ордтой холбоотой асуудлын тухайд, миний ээж тийм ноцтой асуудалд хэзээ ч оролцох ёсгүй, тийм боломж, зан характер ч байхгүй” гэсэн тайлбарыг хэллээ.
Талийгаачийн хоригдож байсан камераас олдсон гэх гурван гэрээслэлийг ар гэрийнхэн нь аваагүй гэнэ.
ШШҮХ-д түүний цогцост задлан шинжилгээ хийж байгаа ч өнөөдрөөс буяны ажлыг нь хийж эхэлжээ.
6 comments
Arai denduu yumaa ene novshnuud avilgachid Ta nar muu novshiin hervee hav darah gej yamar ih ger buliig amidiin hagatsal uzuulj neg ger buliig orvongooron erguulj bnaa oorsdoo ardan tsever uldeed zugtadag novshnuud yum daa .ar geriihenden gun emgenel ilerhilii shuuh emnelgiinhend itgeed hereggui eee bugd avilgachid
um ma ni bad mi hum
ATG iinhen oorsdoo avi
gacid biznesniihniig daramtalj mongo avc,biznesiig bulaaj horongojson lyivarcid odoo eznee solij shine MANAN d yilcilj bainaa.Amarsaihan gej saihan zaluug alsan,2 dahi ni Bumbaa omgoologc bolloo.
Ямар аймаар юм бэ амьд явах баталгаа алга Бямбаа шүүгч амиа хорлох хүн бишээ харин ч амьд байж эцсийг нь үзэх хүн дээ
ЭНЭ УГААСАА Л ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ. ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ДҮР ЭСГЭЖ, ӨӨРИЙН ТАЛЫН БИШ ШАЛГААД ШАЛГААД НО ИЛРЭХГҮЙ АМЬТДЫГ БАРЬЖ АВЧ НУХАЖ БАЙНА Ш ДЭЭ, АРД ТҮМЭНД АВИЛГА АВСАН БОЛООД АМИА ХОРЛОЛОО ГЭЖ ОЙЛГУУЛАХ ГЭЖ, МАНАЙ МУНХАГ АРД ТҮМЭН ЯГ ТИЙМ ГЭЭД Л ЭЛДВЭЭР МУУЛААД Л
прокурорын дэргэдэх мөрдөн байцаах байгууллагыг байгуулъя гэсэн хүний эрхийн комиссын даргын саналыг дэмжиж шийдэх ёстой, одоо ийм тохиолдол гарвал өмнө нь атг-ын нөхдүүдийг дээрх байгуулалга нь шалгадаг байсан гэсэн, тэгэхэд бүх юм номондоо байсан