Олон нийтийн сүлжээ сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа ч жилээс жилд байр сууриа тавьж өгөх нь бага “таван” сүлжээ хэрэглэгчдийн үндсэн хэрэглээ хэвээр байна. Гэхдээ олон нийтийн сүлжээний алдартай сайтууд улс орон, хүн амын хэрэглээний түвшнээс шалтгаалан харилцан адилгүй байгаа юм. Эдгээр олон нийтийн сүлжээг харьцуулахдаа зөвхөн хэрэглэгчдийн аккаунтын тоогоор бус, идэвхтэй хэрэглэгддэг аккаунтын тоогоор нь гаргавал илүү зөв зүйтэй болов уу. Үүнээс гадна зарим олон нийтийн сүлжээ бусад сүлжээнээс илүү эрчимтэй хөгжиж байгаа бол зарим нь өдгөө уналтын байдалдаа ороод байна.
2019 оны статистик
Global Digital Report 2018-ын дүгнэлтээс үзвэл дэлхий дээр 2018 онд интернэт хэрэглэгчдийн тоо 4,021 тэрбумд хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал даруй 7 хувиар өссөн үзүүлэлт юм. 2018 онд дэлхий даяар олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 3,196 тэрбумд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт. Гар утас хэрэглэгчдийн тоо 3,135 тэрбум байгаа нь өнгөрсөн оныхоос 4 хувиар илүү гэсэн үг.
Тэгэхээр жил ирэх тусам өсөлт ажиглагдаж байгаа юм. Ялангуяа хөдөлгөөнт сүлжээний идвэхтэй хэрэглэгчдийн дунд интернэтэд холбогдох нь 2017 оныхоос 39 хувиар нэмэгджээ.
Хойд, Баруун, Өмнөд Европ болон Хойд Америкт нийт хүн амын 74-94 хувь нь интернэтэд холбогдож байна.
Дэлхий нийтээр олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 2017 оны нэгдүгээр сараас эхлэн 13 хувиар өссөн юм. Саудын Арабд гэхэд 2017 оны нэгдүгээр сараас хойш олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 32 хувиар өссөн нь дэлхийн дунджаас 17 хувиар илүү гэсэн үг.
Түүнчлэн Энэтхэг, Гана, Индонез зэрэг улсад олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тоо өссөн нь технологи нь сайжирсан, олон нийтийн сүлжээ хүн амын ихэнх хэсэгт хүртээмжтэй болсныг нотолж байна. Харин АНУ, Өмнөд Солонгос, Их Британид хамгийн удаан өсөлт ажиглагджээ.
Олон нийтийн сүлжээ дундаа Facebook хамгийн олон идэвхтэй хэрэглэгчидтэй. Учир нь төлбөрийн тун боломжийн нөхцөлтэй, асар их үр ашигтай сошиал платформ юм. Тус сүлжээ хоёр тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэйгээр зах зээлийн ихэнх хувийг эзэлж байна. Хоёрдугаар байрт YouTube, Google-тэй хамт орсон бөгөөд тэдгээрийн араас WhatsApp, Messenger нэг их хоцрохгүй байна.
APAC платформ, тэр дундаа QQ, WeChat, Qzone зэрэг 600 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй байгаа юм. Тэдний араас баруунд илүүтэй давамгайлсан Tumblr, Instagram, Twitter зэрэг олон нийтийн сүлжээг харж болно.
АНУ дахь олон нийтийн сүлжээ
Хэрэглээний технологийг нэвтрүүлэх Pew Research Center-ийн мэргэжилтнүүд өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд АНУ-ын олон нийтийн сүлжээний мэдээллийг гаргасан юм. Энэхүү мэдээллээс харахад сүүлийн 10 жилд олон нийтийн сүлжээ эрчимтэй өссөн болох нь мэдэгдэнэ.
10 жилийн өмнө АНУ-ын хүн амын долоон хувь нь л олон нийтийн сүлжээний нэг болон хэд хэдэн сайтыг ашигладаг байлаа. Тэгвэл одоо энэ тоо бараг 10 дахин өсөж, 65 хувьтай болжээ.
Эх сурвалж: smartinsights.com