Үрчлээний эсрэг буюу ботокс тарианд байдаг “ботулизм”-ын нян, микробыг хоолонд хэрэглэвэл хор болдог аж. Харин “Ботокс” тарианд дээрх бодис нь бага хэмжээгээр ордог тул гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна. Тус тариа нь нүүрэн дээрх үрчлээс, зураасыг багасгадаг ид шидтэй мэт боловч дараах 5 сөрөг нөлөөтэй.
1.Шарх.
“Ботокс”-ын хамгийн түгээмэл тохиолддог сөрөг нөлөө бол шарх юм. Тодруулж хэлбэл энэ нь яг “Ботокс”-оос бус, тарилганаас болж байгаа ажээ.
2.Өвдөлт.
“Ботокс” хийлгэсний дараа өвдөж, нэлээд их хавддаг.
3.Булчин сулрал.
Тариа хийлгэсэн газрын ойр орчмын булчин мэдээ алдаж, сулрах нь аюултай сөрөг нөлөөнүүдийн нэг юм.
4.Зовхи.
Зовхи унжих сөрөг нөлөө ховорхон тохиолдолд илэрдэг хэдий ч, тариа хийлгэчихээд дор хаяж хэдэн цагийн турш хэвтэж болохгүй.
5.Ханиадны шинж тэмдэг.
“Ботокс” хийлгэсний дараа ханиад хүрсэн юм шиг шинж тэмдэг илрэх нь бий. Энэ нь дотоод эрхтний тогтолцооны хариу үйлдлээс болж байгаа юм. Гоо сайхны ботокс тариа нь хүний бэлгийн амьдралыг сүйрүүлдгийг Кардиффийн Их сургуулийн эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа нотолжээ. Судалгаанд хамрагдсан олон тооны эмэгтэйчүүдээс ботоксыг хэрэглэж байсан бүсгүйчүүд бэлгийн таашаал гүйцэт авч чаддаггүй төдийгүй бүр сулралд ч орсон бол гоо сайхны уг тарилгыг хэрэглээгүй хэсгийнх нь сексийн амьдрал хэвийн байжээ.Шалтгаан нь арьс толийлгодог уг тарилга нь хүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэлд саад болдог муу талтай гэнэ.
Хүн сэтгэл хөдлөлөө ихэвчлэн нүүрээрээ илтгэдэг бөгөөд хэдий гунигтай байсан ч албаар инээсэн тохиолдолд хүний тархинд баяр баяслын дохио очин тухайн хүний сэтгэл санаа дээрддэг аж. Дур тавилтын тухайд ч мөн энэ зарчмаар явагддаг байна. Бэлгийн ажил хийгээд хүчтэй дур тавьсан ч “үрчлээний тарилга” хийсэн хүний нүүрний арьс болон булчин толийгоод тухайн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хөдөлгөөн нь муудсан болохоор тархинд энэ хүн секс хийх дургүй байна гэсэн дохио очсоноор тархи эргүүлээд нөгөө хүндээ тийм л мэдрэмж өгдөг гэнэ. Харин айдас, уур хилэн зэрэг сэтгэлийн бусад хөдлөлд ботокс тариа хэрхэн нөлөөлөх талаар эрдэмтэд дурьдаагүй байна. Мөн үрчлээний эсрэг тариаг хийлгээд болчихлоо гэж ойлгож болдоггүй.