Самсунг электроникс энэ сарын 20-нд АНУ-ын Сан-Франциско хотод нээсэн “Galaxy Unpacked 2019” арга хэмжээний үеэр анхны эвхэгддэг гар утсаа танилцуулсан байна.
Galaxy Fold хэмээх энэхүү цоо шинэ загвар нь эвхээстэй үед 4,6 инч ба дэлгэвэл 7,3 инчийн хэмжээтэй болдгоороо ухаалаг утасны хамгийн том хэмжээ болж чаджээ. Galaxy Fold 512 GB санах ойтой. Камерын тухайд ардаа гурав, дотор нь хоёр, урд талд нь нэг, нийт 6 камертай. Мөн өнгөний хувьд хар, мөнгөлөг, ногоон, цэнхэр гэсэн сонголттой. Таблет болгох боломжтой тул гар утаснаас харьцангуй үнэтэй худалдаалагдах юм байна. Одоогоор нэг бүрийн үнийг 1980 ам.доллароор худалдаалахаар төлөвлөжээ.
Дэлгэгддэг загварын давуу тал нь өдөрт 100 удаа нээж, хаалаа гэхэд 6 жилийн хэрэглээг даах чадвартай аж.
Бас нэг онцлог нь шилэн дэлгэцийн оронд нийлмэл полимер ашигласан нь энгийн ухаалаг утаснаас 50 хувиар нимгэн дэлгэцтэй болжээ. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах үүднээс утасны зай хураагуур /батерей/-ыг 4380㎃h давтамжаар хоёр хуваан суурилуулсан байна.
Самсунг электроникс Galaxy Fold загвараа ирэх дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс Америкт худалдаанд гаргана гэж мэдэгдлээ.