БНАСАУ-аас Итали Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын туслах өнгөрсөн оны сүүлчээр оргон зайлсан тухай мэдээлэл дэлхий нийтийг гайхашруулаад байсан.
Тэгвэл өчигдөр (2019.02.21) Итали Улсын Гадаад харилцааны яамнаас “Хойд Солонгосын элчин сайдын туслах 2018 оны арваннэгдүгээр сарын 10-нд Элчин сайдын яамнаас хаашаа ч юм явсан. Түүний охин 2018 оны арваннэгдүгээр сарын 14-нд нутаг буцсан нь үнэн” тухай мэдээлжээ. Мөн тус яамнаас “Хойд Солонгосын талаас эцэг эх нь оргон зайлсны улмаас охиныг хүчээр авч явсан байх магадлалтай” гэж үзжээ.
Үүний хариуд Хойд Солонгосын талаас “Охин өөрөө эмээ өвөөтэйгээ байхыг хүссэн учраас элчин сайдын яамны эмэгтэй ажилчдын хамтаар нутагт нь авчирсан” гэж мэдэгдсэн байна.
Мөн Итали Улсын Гадаад харилцааны яамнаас “Элчин сайдын туслах 2018 оны арваннэгдүгээр сарын 20-нд Кым Чеон /Хойд Солонгос/ руу ажил нь солигдох болсныг мэдэж байсан” гэсэн ба “Бидэнд үүнээс илүү мэдээлэл одоогоор байхгүй” хэмээжээ.
Мөн тэдний нэгэн сонирхолтой мэдэгдэл нь “Бид Хойд Солонгосын иргэн Жу Сонг Гил-ээс зөвхөн улс төрийн орогнол хүссэн өргөдөл ирээгүй гэж мэдэгдсэн нь түүний хаана байгааг мэдэхгүй гэсэн үг огт биш” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Mglradio