Үлгэр ингэж эхэлдэггүй гэхдээ л энэ үлгэр ингэж эхэлсэн. 60 тэрбумын олзонд аархаж эрдсэн хорт могойнууд өөрийн эрлэг болсон Хангардийн үүрэнд сэмхэн гэтэж аажуухан гулсаад үүрээ засан тухлаж орхисон хэрэг. Өө бүр эзэн сууж засаг ноёны зөөлөн суудалд тухлаж илбэ шидээ үзүүлэн налайжээ.
Хангардь их нойрмог амьтан түүнийг мөддөө сэрэхгүй гэж тооцолсон нь талаар болж төрийн ордноос сэвэлзсэн шинэчлэлийн салхи Хангардийг сэрээж орхих нь тэр. Анх могойнуудад нойрмог түүнийг сэрээлгүй, олз арвин, ашиг ундарсан жаргалын диваажин мэт байсан бол сэвэлзэх салхинд сэрж буй түүний хөдөлгөөн нь тэднийг эгээ л залгиж орхисонгүй. Хангардийн амтат зоог нь мэдээж аварга могой. Үүрэндээ байгаа хангардь хэзээ мөдгүй сэрж хорт могойг тасчин залгиж оршиж магад тул хорт могойд айдас төрүүлж “Сандуй” мэндүү зугтаж амь гарах гэсэн их айдас нүүрлэж орхих нь тэр. Гэхдээ тэд эрх мэдэл ид шид нь шингэж үлдсэн үүрэнд өндөгөө сэмхэн үлдээх уран нүүдэл шийджээ. Өнгөн дээрээ өөгүй цэвэр өндөг, өвөр дотроо хорт могой байх хэн нэгний эрэлд гарчээ.
Эхний өндөг шаардлага хангасангүй хэзээ мөдгүй хальс нь хагтах хэт хөгшин өндөг байж таарав. Зорилго биелэхээс өмнө хальс хагарч орхивол зоог болох тавилантай учир хархад гэмгүй 60 тэрбумын өндөгийг үлдээж хорт могойн дутуу хүслийг гүйцээх, дуулгавартай өндөг хэн байх маргаан хоног сунган үргэлжилсээр, хайсан өндөгөө хажуунаасаа олж, хорт могойнууд хавь олноороо, хажуу үүрний хорт могойнуудтайгаа хавсайдан дэмжжээ. Гэвч хангарди хорт могойн үйл үртсийг таслан хөнөөх нигууртай. Хотол олноор ажигласаар байтал хангардь өөрийн дэвэлт, харцагын базалтаар хорт могойн үр үндсийг таслаж, хорт үйлс үргэлжлүүлэхгүй болж ард олон амар сайхан жаргасийм гэнэ билээ.
О.Түвшиндэмбэрэл