Финландын Таави гэдэг нэртэй сэргэлэн туулай Гиннесийн амжилтын номд багтахын тулд ганцхан минутын дотор 20 янзын дасгал хийж гүйцэтгэжээ. Таави туулай хүнд гараа өгч, эргэлдэж, саад дээгүүр харайж, эзэгтэйнхээ гараас эд зүйлсийг авах зэрэг олон үйлдлийг хийж чаддаг бөгөөд хамаг авьяасаа амжилт тогтоох үеэрээ үзүүлсэн байна. Түүний эзэгтэй сэргэлэн туулайнхаа талаар “Эхлээд тэр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан. Сэтгэл нь маш их догдолсон байна.
Гэхдээ би түүнийг дасгалжуулахаа уйгагүй үргэлжлүүлсэн. Удалгүй тэр маань янз бүрийн дасгалуудыг хийж сурсан” хэмээн ярьжээ. Туулай нь 30 орчим янзын үзүүлбэр, дасгалыг хийж чаддаг гэнэ шүү.