Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар гуравдугаар сарын 1-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна. УДЭТеатрын 2019 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох ус жүжгийн тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгааг театрын маркетинг төлөвлөлтийн алба мэдээллээ.

Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮ 30.000₮ төгрөгөөр зарагдаж эхлэх юм байна. Тасалбарыг www.ticket.mn, УДЭТеатрын билетийн кассаас болон 1900-1800 дугаарт залган үнэгүй хүргүүлэн авах боломжтой аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн