НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо. Хуулиар Ерөнхий сайдыг хариу өгснөөс хойш 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж, Засаг даргын нэрийг тодруулах ёстой. Тиймээс гуравдугаар сарын 2-ноор энэ хугацаа дуусах юм. Ингээд НИТХ энэ сарын 26-нд ээлжит бусаар хуралдаж нийслэлийн Засаг даргын нэрийг тодруулахаар болжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм.