Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх” сургалт Төв аймагт 19-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Сургалтад тус аймгийн 27 сумын БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн 30 багш хамрагдаж байна.
БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оноос зохион байгуулсан бөгөөд Баруун болон Зүүн бүсэд нийт 250 сургагч багш бэлтгэгджээ. Энэ жил Төв болон Зүүн бүсэд бэлтгэхээр зорьж байна.