Төрийн ордонд
10:00 цагт “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” хэлэлцүүлэг болно.
11 дүгээр хороололд 10:00 цагаас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Түлэнхийн төвийн барилгын явцтай танилцана. Зайсан Хилл цогцолборт 11:00 цагаас “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн гишүүд явган аялал хийх талаар мэдээлэл хийнэ. Багийн гишүүд олон мянган км газраар явган аялж, бартаат замаас үл халшран Монгол түмэнтэй уулзаж тэдний аж амьдралыг сурвалжлах юм.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:30 цагт “Шударга ёс хөдөлгөөн”-өөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. 12:00 цагт “Оюутолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажлын байрны тэгш бус байдлын талаар мэдээлэл хийнэ.
13:30 цагт Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус хотхоны оршин суугчид, болон арилгын компаниуд хамтран мэдээлэл хийнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд
12:30 цагаас иргэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлэл хийнэ.
Aurug place-т
14:30 цагаас “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, “Hobby zone” ХХК, дроны томоохон үйлдвэрлэгч “DJI” нар хамтран “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудыг танилцуулах хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулна.