Засгийн газрын өнөөдрийн (2019.02.20) ээлжит хуралдаанаар 21 асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулан хэлэлцэж байгаа аж. Сангийн яамнаас Засгийн газрын харьяанд байдаг 29 санд шалгалт хийж дуусчээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох бэлтгэл ажлын явц, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх талаар, түүнчлэн Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх бэлтгэл ажлын талаар УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд, ЗТХ-ийн сайд, БХБ-ын сайд нарын мэдээлэл хийх юм байна.