Нялхсын эндэгдэл 2019 оны нэгдүгээр сард 112 болж, өмнөх оны мөн үеэс 16 (16.7%)-гаар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 болж, 26 (23.0%)-гаар тус тус өссөн байна.
Зураг 1.
1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл, сараар 1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны нэгдүгээр сард 19 болж, өмнөх оны мөн үеэс дөрвөн хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж, таван хүүхдээр тус тус өссөн байна.
Зураг 2.
Эхийн эндэгдэл 2019 оны нэгдүгээр сард гурав болж, өмнөх оны мөн үеэс 2 (3 дахин)-оор нэмэгдсэн бол 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны нэгдүгээр сард 50 болж, өмнөх оны мөн үеэс 34-өөр нэмэгджээ.
Эх сурвалж: ҮСХ
1 comment
Эрүүл мэндийн салбарыг хэлээ зажилсан сэтгүүлч удирдаж байхад энэ салбарын үзүүлэлт хүний амиар л хэмжигдэж доошоо унана