Нарийн ширхэгтэй, шингэн үс угаасны дараа л шууд өнгөө алдаж онцгүй харагддаг сөрөг талтай. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үсээ зөв арчлахад л хангалттай. Ингээд хэрвээ та шингэн үстэй бол дараах зөвлөгөөг дагаж, өтгөн сайхан үстэй болоорой.
1. Хоёр шампунь хэрэглэх
Үсний мэргэжилтэн Жен Аткин хэрвээ та шингэн үстэй бол нэг удаад хоёр өөр төрлийн шампунь хэрэглэхийг зөвлөжээ. Үснийхээ угт нь хөвсгөр болгох шампунь хэрэглэж, харин үзүүрт нь чийгшил өгөх зориулалттай шампунийг сонгоорой. Мөн үсэндээ бүхэлд нь ангижруулагч түрхэх хэрэггүй. Ангижруулагч үсийг хүндрүүлдэг учир зөвхөн үзүүрт нь түрхэх хэрэгтэй байна.
2. Үснийхээ засалтыг өөрчил
Үсээ шулуун болгож самнах хэрэггүй бөгөөд харин үсээ ургалтын эсрэг эсвэл хойш нь самнаарай. Америкийн алдартнуудын үсийг засдаг “Larry King salon”-ы мэргэжилтэн Скотт Аде шингэн үстэй хүмүүсийг үсээ хэт урт ургуулах хэрэггүй хэмээн зөвлөж байна. Харин үүний оронд үсэндээ богино тайралт хийгээрэй гэжээ. Ингэснээр таны үс хөвсийж илүү сайхан харагдах болох юм.
3. Үснийхээ үзүүрийг нэгэн жигд болгох
Хэдий чинээ таны үс олон давхартай байна төдий чинээ шингэн харагддаг. Тиймээс үснийхээ үзүүрийг нэгэн жигд болгож тайраарай. Үүнээс гадна таны үс хэдий чинээ богино байна төдий чинээ өтгөн харагддаг гэдгийг санах нь зүйтэй. Үснийхээ үзүүрийг нэгэн жигд болгох
4.Цайвар өнгийн будалтаас татгалз
Цайвар өнгийн үс нь шингэн харагддаг учир аль болох бараан өнгийн үсний будгийг сонгоорой. Хэд хэдэн ойролцоо өнгөтэй будгийг сонгож уусгалт хийж будсанаар таны үс илүү өтгөн харагдах болно. Сайн салонд 3-6 өнгийн тусламжтайгаар таны үсэнд гурван хэмжээст будалтыг хийх чадвартай байдаг. Энэ нь ялангуяа бараан өнгийн үсэнд илүү гоё харагдана.
5.Үзээ зөв самна
Үсээ самнахдаа оройгоос нь үзүүр рүү биш харин толгойгоо доош нь харуулж хатааж, самнаарай. Үсний уг хэсэгтээ дээрээс доош сэнсээр үлээлгэх үед үс тань хөвсгөр, намирсан болдог. Үүнээс гадна буржгар үс илүү хөвсгөр харагддаг учир өдөр тутамдаа үсээ индүүгээр ороогоод сайн гэгч нь самнаарай. Мөн үсний угаа хөвсгөр болгох гэж дотогш нь самнахдаа сам биш шүдний сойз ашиглаарай.
6.Үс засалтын бүтээгдэхүүнээ зөв сонгоорой
Шингхэн үсэнд үсний зөөлөн лак тохирно. Үүнээс гадна бага зэрэг л хэрэглэх хэрэгтэй буюу лакны хэмжээг нь тааруулан цацах хэрэгтэй. Эс тэгвээс хоорондоо наалдсан үстэй болно. Хэрвээ лак хэрэглэж байгаа бол саман дээрээ цацаад дараа нь үсээ дотор талаас нь самнах зүйтэй. Мөн таны үс арчилгаанд заавал хуурай шампунь байх шаардлагатай. Шингэн үс маш амархан хиртдэг учир үснийхээ угт нь хуурай шампунь цацаарай.
7.Үсээ хэт толийлгож самнах хэрэггүй
Үс боох, сүлжих зэрэг нь яаруу самнасан мэт замбараагүй байх хэрэгтэй. Энэ тохиолдолд та хуурай шампунь эсвэл тусгай хуурай энгэсэг ашиглах шаардлагатай. Үснийхээ угт зөөлөн зүйлээр түрхээрэй. Энэ улиралд тренд байгаа засалт нь үсээ боох бөгөөд үсээ хөвсийлгөхгүйгээр жигд боох шаардлагатай аж. Үсээ хэт толийлгож самнах хэрэггүй.