БНСУ-ын Хууль зүйн яамны судалгаагаар 2018 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд хууль бус иргэдийн тоо 355126-д хүрсэн нь 2017 оныхтой харьцуулбал даруй 100 000-аар өссөн байна. /250 000 орчим/
Эдгээр хууль бус иргэдийн 90 000 орчим нь богино хугацааны аялалын визээр орж иржээ.
Хууль бусаар оршин суугчдыг улс болон хүний тоогоор харьцуулбал: 1. Тайланд-138591 хүн /39%/, 2. Хятад-71070 хүн /20%/, 3. Вьетнам-42056 /11,8%/, 4. Монгол-15919 хүн /4,4%/,5. Филиппин-13020 хүн /3,6%/, 6. Казакстан-11413 хүн /3,2%/, 7. ОХУ-10906 хүн /3%/ гэсэн судалгаа гарчээ.
Судалгаа хариуцсан мэргэжилтний хэлж байгаагаар “БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн, мөнгө хураах хамгийн тохиромжтой улсаар БНСУ-ыг нэрлэсэн зэрэг шалтгаанаар Монгол, Вьетнам улсуудаас эмэгтэйчүүд их орж ирэх болсон” гэсэн байна.
Эх сурвалж: Mglradio