УИХ-ын бас нэгэн гишүүн хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гэнэ

Энэ талаар нэрээ нууцлахыг хүүссэн эх сурвалж баримт, мэдээлэл өглөө. Тус гишүүн нь Ховд аймагт албан томилолтоор явах үедээ уг хэргийг үйлдсэн байх магадлалтай байна. 2019 оны 2 сард сар шинийн өмнөхөн аймгийн төвийн ойролцоо жуулчны баазаас төв орох замд машин дотор үйлдэгдсэн гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Хүчингийн хэргийн хохирогчийг тус УИХ-ын гишүүн мөнгөөр тохиролцоё үгүй бол өөрөөр ярина шүү гэж сүрдүүлсэн байна. Хохирогч өөрөө гомдол гаргахгүй байхаар тохиролцсон боловч төрсөн эгч нь энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгсөн байна. Гэвч хохирогч айдаст автсанаасаа болж эгчийнхээ бичсэн өргөдлийн материал дээр гарын үсэг зурахаас татгалзан цагдаагийн газарт очоогүй байна.

Хохирогч Х нь Ховд аймгийн нэгэн ресторанд зөөгч хийдэг ба тухайн өдөр рестораныхаа захиралыг даган хоёр хүний хамт тухайн жуулчны баазын караокед очжээ. Захирал Б нь түүнийг УИХ-ын гишүүн П-тэй танилцуулан хамт наргиж эхэлсэн байна. Хохирогч Х-д түүний захирал Б-нь УИХ-ын гишүүн П-ээр том ажил бүтээлгэх гэж байгаа тухай ярьсан байдаг. Шөнийн 02 цагийн орчим тэд нилээд согтоцгоож УИХ-ын гишүүн П-нь баазыг орхин зочид буудал руу хүргүүлэхээр жолоочоо дууджээ. Харин гарахдаа хохирогч Х-д хандаж “ах нь нилээд согтсон байна, намайг машин руу дөхүүлээд өг” гэж хэлээд сугадаж гарсан байна. Ингээд машины арын суудалд хамт сууж чамайг гэрт чинь хүргээд өгье гээд машин хөдөлжээ. Хохирогч Х-“би цүнхээ орхичихсон байна” гэж хэлсэн боловч түүнийг тоогоогүй байна. Тэрээр машины ардаас архи гаргаж Х-г шахаж, элдвээр оролдон бэлгийн ажил хийжээ. Тэр оройноо Х-г гэрийнх нь гадаа буулгаад явсан ба маргааш өглөө нь 10 цагийн үед УИХ-ын гишүүн П-ийн жолооч нь түүний цүнхийг гэрт нь авчирч өгчээ. Ингэхдээ түүний цүхэнд боодолтой 10 мянгатын дэвсгэрт буюу 1 сая төгрөг хийсэн байжээ.

Одоогоор хохирогч Х-ийн эгчтэй цагдаагийн байгууллагаас дахин холбогдох гээд чадахгүй байгаа юм байна. Хохирогчийн эгч нь ямар нэгэн байдлаар дарамтанд орсон байж болзошгүй талаар түүний ойрын хүн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ.

Эх сурвалж: seruuleg.mn

 

6 thoughts on “УИХ-ын бас нэгэн гишүүн хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гэнэ

  1. Нэргүй 2019-02-16 14:09 at 14:09

    Пүрэвдорж байна ш дээ.Хүүхэнд дуртай дээгүүр толгойт шүү.

    Хариулах
  2. irgen 2019-02-19 13:47 at 13:47

    ene ardiin namiikhan dandaa boovond er megui duertai humuus uu ugui yu?

    Хариулах
    1. Нэргүй 2019-02-20 13:43 at 13:43

      Ardiin nam bish Ardchilsan namiin gishuun yum bishuu

      Хариулах
  3. Нэргүй 2019-02-20 13:42 at 13:42

    Tom duutai,chuhal tsarailsan, shudargiin dur isgegch ene nuhuriin unen nuur tsarai n ene ajee.

    Хариулах
  4. Лхагва 2019-02-20 16:03 at 16:03

    Морин толгойч магадгүй шүү

    Хариулах
  5. зочин 2019-02-21 19:31 at 19:31

    хоёр улаан хоолойноос л болно доо гэхдээ энэ пүрэвдорж биш байлгүй дээ нэг хүүхний толгой эргүүлчихэж чадахгүй хүчиндэж байгаа бол муу л эр байна даа

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн