Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11,124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогдсон ба тус үзүүлэлт буурсан нь өнгөрсөн долоо хоногт сар шинийн баяр, амралтын өдрүүд тохиосонтой холбоотой аж.
Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Өмнөх өдрүүдэд хүүхдийн түргэн тусламжийн нийт 974 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Мөн дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 469 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 98 буюу 21.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж буй талаар ЭМЯ мэдээлэв.