Энэ үгийг өнөөдөр (2019.02.13) Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллажээ. Тус сан Засгийн газартай хамтарч тохирсон асуудлууд амжилттай болсон гэж дүгнэсэн байна.
Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4-7 орчим хувьтай гарахаар байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн бодлогыг зөв хэрэгжүүлэхээс гадна төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Засгийн газар эдийн засгийн бодлого нь тогтвортой байж чадсан, өрийн хэмжээг эрс хэмжээгээр бууруулж чадсантай холбоотой гэнэ.
Монгол Улсын Засгийн газрын нийт өр ДНБ-д эзлэх хувьтай үнэ цэнээрээ 74.4 хувь байснаа 62 орчим хувьтай болж гарч байгаа нь нэлээд амжилт олсон. Энэ нь ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж буй орнуудын дунд нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан.
Улсын нэгдсэн төсөв 12 тэрбум төгрөгийн ашигтай. Ингэхдээ өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг Засгийн газар дотоодын арилжааны банкуудаас хийгээгүй, гадаадад бонд гаргаагүй зохицуулсан” гэж Сангийн сайд мэдэгдлээ.