“Эрдэнэс Тавантолгой-инновац, үйлдвэрлэл” эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл өчигдөр хамтран зохион байгуулав. Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн зарим эрдэмтэн нүүрс боловсруулах технологи, өмнөд бүсийн хөгжилд шаардлагатай дэд бүтцийн талаарх судалгаануудаа энэ үеэр танилцуулсан.
Судалгааг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой бол “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан тэдэнтэй хамтарч ажиллах юм байна. Эрдэмтэд говийн бүсийн эрчим хүч, усан хангамж, нүүрснээс шатдаг хий, метан гарган авах технологи, хэрэгцээ шаардлага, нөхөн сэргээлтийн асуудал, элсний нүүдлийг багасгах арга, говийн бүсэд тарих мод, сөөгний талаар илтгэл тавилаа. Говийн бүсийн эрчим хүч болон усан хангамжийн асуудал хамгийн их анхаарал татаж байгаа.
Академич С.Батмөнх нүүрсний давхаргын метан хийг ашиглан, уур, хийн цахилгаан станц байгуулах судалгааныхаа үр дүнг танилцуулав. Тэрбээр “Нүүрсээ олборлож эхлэхээс өмнө метан хийг нь гаргаж цахилгаан станц барих бүрэн боломжтой. Хөрсийг нь хуулчихаар метан хий замхраад алга болдог. Бас нэг баялаг дэмий үрэгдэж байна гэсэн үг” гэж ярив. Тавантолгойн ордод 800 мВт-ын хүчин чадалтай хийн цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.
Тэгвэл “Өмнөговийн усан хангамжийн асуудал, хэтийн төлөв” сэдэвт итгэл тавьсан Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Их хэмжээний баяжуулсан нүүрс экспортлохын тулд хойд бүсээс говь руу ус шахах төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй” гэж онцлон тэмдэглэсэн.
“Эрдэнэс Тавантолгой” компани Загийн усны хоолойгоос баяжуулах үйлдвэрийнхээ усыг авахаар болсон. Тэгвэл тэндээс цагт 65 литр/секунд ус авах боломжтой гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” үйлдвэрлэлийнхээ оргил үед жилд 18 сая шоо метр ус хэрэглэнэ. Тэгэхээр говийн бүсээс хангах боломж хомс аж. Тухайлбал, “Хэрлэн-Говь” төслийг хэрэгжүүлснээр говь руу жилд 47 сая шоо метр ус татах боломж бүрдэх гэнэ.
unuudur.mn
2 comments
Уулаасаа энэ төсөл чинь соц үед яригдаж байсан. сүүлд нэг ярихад Бат-Эрдэнэ аварга эсэргүүцээд байсныг бүгд мартаа юу?Хэрлэн голоос бахгахан хэсгийг дорноговь,өмнөговь руу татахад болох боломж зөндөө байгаа.Тэртээ тэргүй үнэгүй урсаад хятад руу явж буй голоо бид яаж ашиглах нь бидний хэрэг.Бас хятадаас айгаад чадахгүй юу?Хятадууд дорнотод хэрлэнг боогоод усгүй болгосон байсан саяхан.
худлаа эх орончидын балаг ихээ. Бат-эрдэнэ Хэрлэн говь гэдэг төслийг зогсоосноороо тухайн тойрогоос сонгогдоход хувь хүндээ хэрэгтэй л байсан байх. монгол улсад бол хохирол дагуулсан. монголын ихэнх гол хил давж урсдаг. тэр давж байгаа уснаас эх орондоо баялаг нэмүү өртөг бий болгохоор ашиглахыг эсэргүүцэнэ гэдэг тэнэгийн гай.