УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж буй болон иргэдэд хэдий хэмжээний ногдол ашиг олгох талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Мөн нүүрс тээвэрлэлт, экспортын орлогыг нэмэгдүүлэх шинэ төмөр замын тухай, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого боловсруулж байгаа талаар асуусан байна.

Тэрээр энэ талаар “Даацтай том төслүүдээ хөдөлгөж байж улс орон хурдтай хөгжинө. Олон жил ярьсан төмөр замаа барих цаг болсон. Нүүрсээ угааж, гүн боловсруулж, нэмүү өртөг шингээж байж илүү ашиг хүртэнэ. Тиймээс энэ талаар Eрөнхий сайдад асуулга тавилаа. Өнгөрөгч онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 1.99 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлэн 720 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Мэдээж иргэд 1072 ширхэг хувьцааныхаа өгөөжийг хүртэх нь зүйн хэрэг.

Үүний зэрэгцээ олсон ашиг орлогоо арвижуулах, үржигдэх үр дүнтэй, нүдээ олсон бүтээн байгуулалтад зарцуулах учиртай хэмээн үзэж байна” гэв.

С.Бямбацогт гишүүн асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.

By updown

One thought on “УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад асуулга тавьжээ”
  1. Eрөнхий сайдаа хотын дарга батламжлаачээ !! Төр хот эзгүйрч шалгадаг шийтгэдэг ажилтай боллоо шүү .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн