“Mongolia’s Got Talent” 2016 шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байна. Тэрбээр дэлхийн 38 орноос цугларсан 50 гаруй шүүгчдийн өмнө “Amarillo by Morning” хэмээх дууг дуулж алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж.
Одоогийн байдлаар хоёрдугаар шатанд дараах оролцогчид шалгарч үлдээд байгаа аж.
Kukkiwon – 99 оноо TNT Boys – 99 оноо
Dimash Kudaibergen – 98 оноо
Enkh Erdene- 97оноо
Dundu – 97 оноо
Naturally 7 – 95 оноо
Justin Flom – 95 оноо
Duo Suining – 91 оноо
Jordan McKnight – 91 оноо
Manami Ito – 86 оноо
Lydian Nadhaswaram – 85 оноо
Matt Johnson – 81 оноо
Sister Cristina Scuccia – 78 оноо
О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” “Wake Up With You ” зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн ажилдаа шамдан оржээ. Залуу дуучин “Wake up with you” дууныхаа клипийг энэ сарын 3-ны өдөр сонсогчдодоо хүргэсэн бол саяхан “She ain’t no love song” дуугаа сонсогчдын хүртээл болгоод байна. Дуучин О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч болсны дараагаар АНУ-ын Виржиниагийн Олон улсын Их сургуулиас магистрын зэрэгт суралцах урилга авснаар ийнхүү АНУ-ыг зорьжээ.