АНУ-ын Засгийн газраас илгээсэнНиколас Мадуро хүлээн авахаас татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг тусламжийг хил нэвтрүүлэхээс урьтаж, Ерөнхийлөгч Мадуро Колумби улстай залгаа хил рүү олон тооны цэрэг илгээж, байршуулжээ. Тусламжаас нь татгалзсан явдалд Вашингтон ихэд уурсаж “Шударга, нээлттэй, шинэ сонгууль зохион байгуулахыг Николас Мадурогоос шаардав.
Тэр хууль бусаар Ерөнхийлөгч болсон. Тэр ард түмнээ хүндэтгэхгүй, зөвхөн эрх мэдлээ хамгаалж байна” гэж мэдэгдэв. АНУ дээрх шаардлагаа тусгасан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөр баталгаажуулахаар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн оролдлого хийсэн боловч ДЭМЖЛЭГ авч чадаагүй юм. Тогтоолын төслийг батлахын тулд байнгын таван орон бүгд дэмжих учиртай ч ОХУ болон БНХАУ-ын эрх баригчид Мадурогийн дэглэмийг хамгаалсаар байна.
Улс төр, эдийн засгийн хувьд өдрөөс өдөрт доройтож буй Венесуэлийг шинэ замаар алхуулахаа сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо амлаж, өнгөрөгч сард өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан юм. АНУ, Их Британи тэргүүтэй 30 улс түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрчээ. Харин ОХУ, БНХАУ, Турк, Сири, Иран улс Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж, АНУ тэргүүтэй орнуудыг санаатайгаар өдөөн турхиралт хийхгүй байхыг анхааруулаад буй.
Ройтерс