Өнөөдөр золголт хийж болно

Өнөөдөр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн зургааны өдөр. Тиймээс өнөөдөр золголт хийж болно. Учир нь шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэдэг байна. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг аж.

Аргын тооллоор 2019 оны хоёрдугаар сарын 9, 10-нд шинийн таван тохиосон юм. Тэгэхээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-нд шинийн 6, харин маргааш буюу 12-ны өдөр шинийн 7-ны өдөр таарч байгаа юм.

Тиймээс хоёрдугаар сарын 12 буюу маргааш золголт хийхийг цээрлэх нь зүйтэй.

3 thoughts on “Өнөөдөр золголт хийж болно

  1. Зочин 2019-02-11 11:54 at 11:54

    Би хорин хэдэн настайдаа айл болжцагаан сар хийдэг болсон. Тэгэхэд ирж золгоод явдаг нэг хамаатан маань өнөөдөр 40 гарсан хэрнээ ер цагаан сар хийхгүй шимэгчин царайлаад л яваад байх юм. Хүний алга дээш нь харуулж үзээгүй энэ мэт шимэгчид бас цөөнгүй байдаг бололтой. Ичихэд яадаг бнаа. Жилдээ ганц болдог энэ сайхан баяраараа настангууддаа тус дэм болж, ядахдаа аав ээжээ оруулаад цай уулгачихдаг болоосой

    Хариулах
    1. Нэргүй 2019-02-11 13:34 at 13:34

      үнэн үнэн тийм хүмүүс ч олон байна шүү Муугийн ёс биш Монголын ёс шүү дээ

      Хариулах
  2. Tenegt 2019-02-11 13:47 at 13:47

    Hiih hiihgui ni tuhain hunii asuudal.ter hun chin busdiin gariig bainga deesh haruuldag bol yah ve

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн