Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.02.01) нэгдсэн хуралдаанаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Цогзолмааг танхимын зарчмаар ажиллаж чадаагүй, Засгийн Газрын тухай хуулийг зөрчсөн тул огцруулах саналаа танилцуулав. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар Ерөнхий сайдын саналыг дэмжиж, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмааг огцрууллаа.
1 comment
Оюунэрдэнэд амжилт хүсч байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй