Загварын ертөнцийнхөн дундаас олны хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн нэгэн бол Ө.Содгэрэл. “Эластин” шампунины рекламаар анх олонд танигдсан тэрээр өдгөө дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг нэгэн. Түүний биеэ авч яваа байдал олон ч бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг бөгөөд тэрээр охид бүсгүйчүүдэд хандан үргэлжид сайхан хувцаслахыг зөвлөжээ.
Түүнийг хувцас загваргүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд загварлаг хатагтай Ө.Содгэрэл “Always, always dress well. Ганц л амьдарна, өдөр бүр гоё харагд. Өөртөө зориулж шүү дээ. Чи өөртөө таалагдаж байвал, чи бусад хүмүүст ч сайхан харагдана, өдөр чинь сайхан байна. Хувцас ер нь маш гоё шүү дээ. Ер нь яг өөртөө таалагдсан, дараа нь хариад ч бодогдоод байвал тэр зүйлээ авсан нь дээр. Яг тийм л хувцаснуудаа би олон жил өмсөж байгаа. Тэгж их таалагдаж авсан болохоор бүх хувцсаа маш сайн арчилж цэвэрхэн өмсөж хадгалдаг. Гоё цэвэрлээд цааш нь тавихад дараа гаргаж ирээд өмсөхөд шинээрээ гоё байдаг.
Ер нь олон дэмий зүйл авалгүй олон жил өмсөх чанартай юм авсан нь дээр. Нэг өдрийн дотор эсвэл жилийн дотор гоё хувцсаар дүүрэн шүүгээтэй болохгүй дээ. Олон жил гоё хувцаснуудыг бага багаар авч, хайрлаж, цэвэрхэн өмсөөд явж байтал маш олон гоё хувцастай болдог байх” хэмээх зөвлөгөөг охид бүсгүйчүүдэд өгсөн байна. Жирийн үед ч хэрхэн энгийн бөгөөд загварлаг харагдахыг хэнээс ч илүүтэйгээр мэддэг тэрээр гоо сайхандаа харин төдийлөн зав гаргаад байдаггүй нэгэн гэнэ лээ.
2 comments
Goy huvtsaslahaas oor amidrald zondoo chuhal sihan zuils baina. Guyhen yum boddog m ongotei huuhnuudiin teneg bodol
НЭГ ШУЛМАС Л ХАРАГДААД БАЙНАДАА