Улаанбаатар хотын агаарын бохирдол бусад улсын анхаарлыг хэдийнэ татах болсон. Тухайлбал солонгосын телевизийн уран бүтээлчид энэ сэдвээр баримтат кино хийсэн байна.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд дэлхий нийтийн дулаарлын хэмжээ 0.89 хэмээр нэмэгдсэн гэх судалгааг олон улсын судалгааны байгууллагууд гаргажээ. Гэтэл 1940-өөс 2007 он хүртэл Монгол Улсад газар нутгийн 80 хувь нь цөлжсөнөөс үүдэн энэ үзүүлэлт 2.1 хэмээр нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан байна.
Цөлжилтийн явцад 887 гол мөрөн ширгэж, 1166 горхи булаг устсанаас гадна 40-50 хэмийн хүйтрэлтийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэнээс дулааны улирлын хугацаа богиносож 10-20 см зузаан цас орох нь ердийн үзэгдэл болсон байна.
Цаг агаарын энэхүү тааламжгүй нөхцөлөөс дайжсан иргэд төв суурин газрыг бараадан нутаг усаа эзэнгүй орхих явдал газар авсан тухай, хотод нүүж ирээд гэр хорооллын хүрээг тэлж, Улаанбаатар хотын утаанд хувь нэмрээ оруулж байгаа тухай Өмнөд Солонгосын КВS телевизийн уран бүтээлчдийн хийсэн баримтат кино өнөөдөр (2019.02.02) 21:30 цагаас /Улаанбаатарын цагаар 20:30 цаг/ гарна гэж Mglradio мэдээллээ.