Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг айлчлан ирж, өвлийг өнтэй давсны баяр хэмээн Монголчууд бид үе уламжлан өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг энэ өдрүүдэд ард иргэдийг болзошгүй гамшиг ослын аюулаас сэрэмжлүүлүүлж байна. Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хараа хяналтгүй үлдээх нь өөрөө маш том эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс өөрийн гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн хүлээх ёстой үүрэг юм. Иймд хүн бүр байнгын сонор сэрэмжтэй байхыг дахин хэлэхийн зэрэгцээ сар шинийн баярын үеэр согтууруулах ундааг зохистой хэрэглэн, хэрэглэсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Дээрх шалтгаанаас үүдэлтэй дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт тасардаггүй. Тиймээс иргэдийн өөрсдийн буруугаас шалтгаалах гамшиг, галын аюулыг бүү гаргаасай хэмээн НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо онцоллоо.

Эх сурвалж: ОБЕГ

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн