Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө – updown.mn

1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн “1072 мэдээллийн төв”-өөс хувьцааны талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хувьцааны дансаа нээлгэхийн тулд аль брокерийн компанид хандвал илүү найдвартай вэ?

-Брокерийн компанийг сонгохдоо Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй эсэх, тусгай зөвшөөрөлтэй эсэх, тогтвортой байдал, үйл ажиллагааны чиглэл, арилжааны идэвх, арилжаанаас авах шимтгэлийн хувь, санхүүгийн тайлан, харилцагчдыг мэдээллээр хангаж буй байдал, өөрт ойрхон байршил гэх мэт мэдээллийг нь харгалзан брокерийн компанитайгаа холбогдон авч үйлчлүүлээрэй гэж зөвлөе.

Мөн Монголын Хөрөнгийн бирж дээр өөрийн биеэр ирэх болон Хөрөнгийн биржийн http://www.mse.mn/mn/brokers/78 веб сайтаар орж бүртгэлтэй Брокерийн компаниудын мэдээллийг авах боломжтой. Та аль нэг сонгосон брокерийн компанидаа бүртгэлийн хураамж /брокерийн компаниас дүнг лавлах/, иргэний үнэмлэх /хүүхэд бол төрсний гэрчилгээ/, банкны дансны дугаарыг авч очоод хувьцааны дансаа нээлгэнэ. Данс нээлгэснээр хувьцаа таны нэр дээр баталгаажих юм. Баталгаажсанаар манай компаниас хувьцааныхаа ногдол ашиг хүртэх мөн нээлттэй арилжиж буй хувьцааны арилжаанд оролцох боломж нээгдэнэ.

-Орон нутгийн иргэд 7500 төгрөгөөр данс нээж байгаа юм ямар учиртай вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой хяналт тавин ажиллаж байна. Брокерийн компаниудын төлбөрт тодорхой стандарт тавьж, хязгаарлалт хийгээгүй. Нийслэлд 5000 төгрөгөөр нээж байгаа бөгөөд 2000 төгрөг нь төвлөрсөн хадгаламжийн төвд 3000 төгрөг нь брокерийн компаниудад үйлчилгээний хөлс гэж тооцогддог. Хөдөө орон нутагт замын зардал, бусад үйлчилгээний үнэ нэмэгдсэн байх магадлалтай.

-Хөдөө орон нутагт хэрхэн данс нээлгэх вэ?

-Аймгуудын төвүүдэд брокерийн компаниуд ажиллаж байна. Монгол Улсын иргэн хаана ч данс нээлгэх боломжтой. Хөрөнгийн биржийн сайтад бүртгэгдсэн 51 брокерийн компаниас сонголт хийж дансаа нээлгээрэй.

-Заавал данс нээлгэх ёстой юу?

-“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны арилжаанд оролцож ногдол ашиг хүртэхийг хүсч байгаа бол заавал данс нээлгэх хэрэгтэй. Брокерийн компаниуд зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Данс нээлгэнэ гэхээр иргэд банкны данс гэж ойлгож байгаа нь буруу. Энэ бол хувьцааны данс. Эхлээд иргэн та брокерийн компанид хандах хэрэгтэй. Аль ч банканд хэдэн ч данс нээлгэж болдог шиг 1072 хувьцааны дансаа хэдэн ч брокер дээр нээлгэх боломжтой.

-1072 хувьцааны нэг ширхэг нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-1072 хувьцааны анх зарласан үнэ нь 933 төгрөг. Иргэдэд хувьцаагаа зарах сонирхол их байна. Гэхдээ зарж болохгүй. Яагаад гэвэл хувьцаа нь өөрөө өсөх магадлалтай. 1 сая төгрөгний үнэлгээтэй энэ хувьцаа цаашдаа 10,20 дахин өсөх магадлал бий. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нөөц 100 жил гэж тодорхойлсон байдаг. Тиймээс таны хувьцаа санхүүгийн баталгаа болж өгнө гэдгийг ойлгоорой. Хувьцаа нээлттэй болж зарах эрх үүссэн тохиолдолд Засгийн газар хувьцааны үнийг унагахгүй байх үүднээс иргэдээс өөрөөс нь худалдаж авах болно.

-Хувьцааны дансыг хэдэн хүртэл нээх вэ?

-Бүртгэлд хугацааны хязгаар байхгүй. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 оноос ногдол ашиг тарааж эхэлнэ. Үүнээс л өмнө дансаа нээлгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигчийн 1 сая 700 мянга нь хувьцааны дансаа нээлгээгүй байна.

-Гадаадад амьдарч буй хүн дансаа хэрхэн нээлгэх вэ?

-Гадаадад амьдарч байгаа болон гэр бүлийн хүмүүсийг төлөөлж нэг нь данс нээлгэх боломжтой. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээр данс нээнэ. Гадаадад байгаа хүнийг иргэний үнэмлэхний хуулбараар бүртгэж болно.

-Нас барсан хүний хувьцааг өвлүүлэх боломжтой юу, данс нээлгэх шаардлагатай юу?

-Хувьцаа нээлттэй болсон үед өвлүүлэх шилжүүлэх эрх үүснэ. Тиймээс данс нээлгэх шаардлагагүй.

-Данс нээлгэхэд хэр хугацаа орж байгаа юу?

-Данс нээлгэхэд 20 хоногийн хугацаа орж байна. Брокерийн компанидаа бүртгүүлснээс 20 хоногийн дараа таны данс нээнэ. Энэ хугацаанд төвлөрсөн хадгаламжийн данс нээгддэг. Мөн 2010 онд данс нээлгэж байсан бол хувьцааны дансаа, банкны данстайгаа холбуулах шаардлагатай. Тиймээс нээлгэж байсан компани дээрээ очиж хувьцааны дансаа асууж, дансаа нээлгээрэй.

-Оюутан байхдаа төлбөртөө өгсөн хувьцаагүй хүн хэрхэн хувьцаатай болох вэ?

-1072 хувьцаа нээлттэй болсон үед худалдан авах боломжтой. Мөн өөр байгууллагын хувьцааг ч авсан болно шүү дээ.

-Дундговьд бүртгүүлэх гэсэн юм аа. Хаана хандах вэ?

-Дундговьд брокерийн компани нь аравдугаар сарын 1-ний өдрөөс бүртгэж эхэлнэ. Аймгуудын төв дээр брокерийн компаниуд бий. Тэнд очиж дансаа нээлгээрэй.

-Өөрийн хувьцаагаа 200 мянган төгрөгөөр зарж байсан юм. Хувьцааны тоо ширхэгтэй холбоотой мэдээлэл өгч болох уу?

-Хувьцаагаа үнэлээд 300 мянган төгрөг бэлнээр авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. 200 мянган төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ. 100 мянган төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

-1072 хувьцаатай холбоотой нэгдсэн мэдээллийг хаанаас тодруулж болох вэ?

-“1072 хувьцаа мэдээллийн төв” нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна “1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, иргэдэд сонирхсон мэдээллээ авах боломжтой юм.

“1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна. Эрдэнэс Таван Толгой компанийн холбогдох дугаар 7011-8585, 7011-9595,

Эх сурвалж: itiom.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн