Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 30-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгохыг холбогдох байгууллагуудад нь үүрэг болгосон. Тэртээ 2008 оны сонгуулийн амлалтаас эхтэй 1072 хувьцааны ногдол ашгийг уг нь өнгөрсөн оны сүүлчээр тараах тухай Засгийн газраар яригдаж байсан ч ажил хэрэг болж чадаагүй юм. Хүлээлт үүсгээд байсан хувьцааны ногдол ашгийг олгох тухай Ерөнхий сайд ийн захирамжилснаар иргэд ашгаа хүртэх, хувьцаагаа амилуулах өдөр ойртож эхэллээ. Үүнтэй холбогдуулан 1072 хувьцааны ногдол ашгийн задаргааг танилцуулъя.

Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” компани 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин уг мөнгөнөөс хөрөнгө оруулалтын зардлаа тооцоход иргэдэд олгох ногдол ашгийн хэмжээ 56 орчим тэрбум төгрөг болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг 2.5 сая иргэн хүртээх юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд “Эрдэнэс Тавантолгой“ компанийн 14.7 хувь буюу 2.2 их наяд төгрөгийн хувьцааг эзэмшдэг. Харин Засгийн газар 85 хувь буюу компанийн дийлэнх хувьцааг “Эрдэнэс Монгол” компани давуу эрхтэйгээр эзэмшдэг байна. Тус компанийн ногдол ашгийг 176 орчим тэрбум төгрөг болно гэж тооцжээ.

Үүнээс “Эрдэнэс Тавантолгой”-д төлөх өр болох 73 орчим тэрбум төгрөгийг суутгуулах бөгөөд 1072 хувьцааны нэг бүрийг 26 төгрөгөөр үнэлсэн байна. Харин 56 тэрбум төгрөгийг 2.5 иргэнд ногдол ашиг хэлбэрээр тараавал иргэд дунджаар 27 мянган төгрөг авах аж Ерөнхий сайдын захирамжилснаар хувьцааны ногдол ашгийг тус хугацаанд багтаан олгох боломжтой эсэхийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулахад, “Энэ оны гуравдугаар сард багтаан иргэдийн ногдол ашгийг тараах бүрэн боломжтой. “Эрдэнэс Тавантолгой”-д иргэдийн ногдол ашгийг тараах мөнгө нь бий. Хамгийн гол нь аудитын дүгнэлт хэр хурдан гарахаас шалтгаална” гэсэн хариултыг өгсөн юм.

By updown

5 thoughts on “1072 хувьцааны ногдол ашигт 56 тэрбум төгрөг тараана”
  1. 54 тэрбумаар хэдэн үйлдвэр барьж болох вэ. Тогтмол ажилтай, байнгын орлоготой болмоор байна. Нэг удаа 20.000 авснаас.

  2. 27000 төгрөг авсан ч яалаа байсан ч яалаа. Нээх худлаа хувьцааны мөнгө огсөн гэж шоудах гэж байгаан. тэгж байхаар тэр мөнгөөр нь аштгтай үйлдвэр байгуулсан нь дээр

    1. 27myngan tugrug awsan awaagvi yahawdee dans neelgsen mungiin l butsaagad ugj bnshdee bas boloogviee 5hvnii 30myngaar neelgelee ghd 3myngiin bas idtsen l bn yasan shulj hanadaggvi nowshnuud we

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн