…. Уул уурхайн хөнөөлд бага өртөж, унаган төрхөө хадгалж үлдсэн цөөхөн аймгийн нэг Хөвсгөл. Гэтэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могойн гол”-ын уурхайгаас нүүрс тээвэрлэсэн хүнд даацын машинууд Цэцэрлэг- Цагаан-Уул- Бүрэнтогтох гэсэн 3 сумын нутгаар 200 гаруй км газар шороон замаар давхиж, Дэлгэрмөрний ай савыг түйрэн болгож эхэллээ.
Олон салаа зам гарч,бэлчээр талхагдаад зогсохгүй, тоосжилтоос үүдэн ойр орчны ургамлын бүрхэвч устан цөлжилт бий болгож байна. Нүүрс тээвэрлэлтийн гол маршрут болсон энэ газар бол Сэлэнгэ мөрний гол цутгал Дэлгэрмөрөний үржил шимт хөрс бүхий, хүн малын гол ундаа болсон ус бэлчээр нутаг билээ.
“Могойн гол”-оос 200 гаруй км тээвэрлэж ирсэн нүүрсээ аймгийн төв Мөрөнгөөс хот хоорондын засмал замаар тээвэрлэн Эрдэнэт хүргэж, тэндээсээ вагоноор БНХАУ-руу экспортод гаргаж байгаа гэнэ. Гэтэл Эрдэнэт-Булган-Мөрөн чиглэлийн энэ зам бол хүнд даацын машинд зориулагдаагүй. Аялал жуулчлал, орон нутгийн иргэд зорчих зориулалттай. Хэрвээ энэ замаар хүнд даацын машинууд удаан явбал эвдэрч, жижиг тэрэг явахын аргагүйд хүрнэ. Гэтэл энэ замаар өдөртөө 60-80 хүн даацын машин нүүрс тээвэрлэж эхэлснээр хамгийн түрүүн аймгийн төвөөс баруун сумууд руу явах Дэлгэрмөрөн дээгүүр тавьсан гүүрийн даац хэтэрч, эвдэрч эхэлсэн байна.Иймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг тээвэрлэлтийг зогсоосон ч Дэлгэрмөрөний мөсөн дээгүүр давхин тээвэрлэх болжээ.
“Могойн гол”-ын уурхайгаас нүүрс тээвэрлэж буй 6 компанийн ард дандаа аймгийн удирдлагууд бий гэх хардлага нутгийнханд байна. Аймгийн засаг даргын орлогч Баттогтох гэгч энэ эрхэм “Могойн гол”-ын уурхай орон нутгийн өмчит компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Уг нь нийтийн албанд ажиллаж байгаа хүн аль нэг төрийн өмчит компаний ТУЗ-д ажиллах нь ашиг сонирхолын зөрчил үүсэх ч тэрээр аймгийн орлогчийн эрх мэдэлдээ дулдуйдан энэ тээвэрлэлтийг хийх болжээ.
Орон нутгийн хурган дарга нарын шуналаас болж малчид үеийн үед амжиргаагаа залгуулж ирсэн ус бэлчээрээ сүйтгүүлэхэд хүрч байна.
Хөвсгөлийг сүйтгэж буй нүүрсний шороон тээврийг зогсоохыг нутгийн иргэд шаардаж байна!
Сэтгүүлч Б.Отгон
1 comment
Тоогий болилдоо кк