НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн. Энэ дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд өчигдөр оройноос эхлэн орж эхэлжээ.
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох бол иргэдийн олонх үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнөө шөнөдөө хийгдэж, өнөөдөр гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд нэг удаа авах юм.