Нийгэм

Өнөөдөр баруун аймгуудаар цасан шуургатай

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2019 оны 02 дүгээр сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүсийн нутаг болон цас багатай энгэр газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Capture Өнөөдөр баруун аймгуудаар цасан шуургатай

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close