Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

ОХУ-ын ерөнхий прокурор, Мөрдөн шалгах хорооны дарга зэрэг хууль сахиулагчид өчигдөр /2019.01.30/ парламентын ордноос тус улсын хамгийн залуу хууль тогтоогч Рауф Арашуковыг баривчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд парламентын танхимд баривчлах ажиллагаа явуулсан анхны тохиолдол болов. Хойд Кавказаас сонгогдсон 32 настай гишүүнийг хүн амины хэрэг, авлига болон сүрдүүлгийн хэрэгт сэжиглэж байгаа аж. Түүнийг 2010 оны тавдугаар сард өөрийн төрөлх Карачай-Черкесст нэгэн улстөрчийн аллагын захиалагч гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард алуурчдын нэг нь баригдаж, мэдүүлэг өгснөөр Арашуковыг сэжиглэж эхэлсэн байна.

Мөн Арашуковын эцэг, хийн бизнесийн магнат Раул Арашуковыг 450 сая ам.доллар шамшигдуулсан хэргээр САнкт-Петербург хот дахь ажлын байран дээрээс нь баривчилжээ. Хууль сахиулагчдыг орж ирэхэд Арашуков шатаар буун зугтаах гэж байсан ч спикер түүнийг суудалдаа суухыг шаардахад тэрбээр үгэнд нь орж суудалдаа суусан байна.

Мөрдөн шалгах хорооны дөрвөн албан хаагч, Холбооны аюулгүй байдлын газрын албан хаагчид түүнийг бүслэн баривчлах ажиллагаа эхлэхэд өндөр, булчинлаг биетэй Арашуков тэдний өмнө дуулгавартай гэгч нь зогсож, хуруугаа ч хөдөлгөлгүй тэдний шаардлагыг биелүүлж байсан гэв. Түүнийг байцаах үеэр Арашуков Оросоор сайн ярьж чадахгүй, орчуулагч авах хүсэлт тавьжээ.

Эх сурвалж: RT 

7 thoughts on “Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

  1. Нэргүй 2019-01-31 14:49 at 14:49

    Манайд шодрогс биш жинхэнэ шудрага ёс байдаг бол УИХ-н гишүүдийн дийлэнх олонхи нь шууд баривчлагдах гэмт хэрэгтэнүүд.

    Хариулах
  2. иргэн 2019-01-31 15:05 at 15:05

    манай Хуулийн Шударга ажилладаг бол УИХ-ын олонхи Гишүүд Чуулганы танхимаас баригдаж Хөгөө чирнэ дөө

    Хариулах
  3. зочин 2019-01-31 15:06 at 15:06

    манайх ийм л байх хэрэгтэй

    Хариулах
  4. Үнэн үг 2019-01-31 21:00 at 21:00

    Манай луйварчид өөрсдийгөө ингэнэ гэдгийг сайн мэдэж байгаа учраас л өөрсдийгөө баттай араагаар хамгаалалтад оруулсан бгаа шүү дээ. Өөрсдөө хуралдаж байж яахыг нь шийдэж өгдөг буюу “Яг үйлдэл дээрээ баригдаагүй бол яах үгүй” гэж оруулж өгсөн. Яг үйлдэл дээрээ гардуулдаг УИХ-ын гишүүн байтугай, ухаангүй согтуу ч аргална шүү дээ

    Хариулах
  5. Ард 2019-01-31 21:08 at 21:08

    Халдашгүй дархан эрхийг зогсоох хэрэгтэй.Тэгвэл наадуул чинь гөлөг болно.

    Хариулах
    1. энхболд 2019-02-01 01:20 at 01:20

      Эрдэнэ даргыг их хурлын даргаар тавьчихуул бүгдийг нь гөлөг болгоно байх шүү. Ам гараад байсан даг

      Хариулах
  6. Нэргүй 2019-02-01 09:46 at 09:46

    гоё гоё улсууд байх юм өө

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн