“Монгол Алтайн Барагшун” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

2019-01-31 12:24
baragshuun

НМХГ-т ирүүлсэн иргэний гомдлын дагуу БГД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Монгол Алтайн Барагшун” ХХК-ийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож арга хэмжээ авчээ.