09:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-р давхрын хурлын танхимд “Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв”-ийг танилцуулна.

09:30 цагт: Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын зааланд Төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторийн их засвар, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.

09:30 цагт: Blue sky буудлын “Топаз” танхимд Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд ОУХБ-аас хэрэгжүүлсэн төслийн хаалтын дугуй ширээний ярилцлага болно.

10:30 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдийн их гэрт, тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ нийт сүсэгтэн олон, ард иргэдэд хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэнэ.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд монгол адуутай иргэд эрлийз адууг уламжлалт морин уралдаанд оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж холбоо байгуулан ажиллахаар болсон талаар уяачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:00 цагт: УУХҮЯ-ны Хурлын танхимд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.

11:40 цагт: Богд хааны ордон музейн Үзэсгэлэнгийн танхимд Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол болно.

12:00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “БАГАНАТ ӨРГӨӨ” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 70 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болно. Хаяг: Шар хадны замаар өгсөөд МТ ШТС-ээр уруудна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 09:30 цагт: Нэгдүгээр давхарын хурлын танхимд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалт эхэлнэ.

10:00 цагт: Гадна талбайд ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-220695-520 маркийн найман ширхэг фургон автомашиныг найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн