2019-01-31 09:431min00

Ялалтын 75 жилийн ойгоор телевизийн шинэ суваг нээнэ

nnnnnnn

Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан “Победа” шинэ сувгийг нээнэ хэмээн “Первый канал. Всемирная сеть” компанийн ерөнхий захирал Алексей Ефимов сэтгүүлчдэд мэдээллээ. Нэгдүгээр сарын 29-31-ний хооронд Москва хотноо зохиогдож байгаа олон улсын CSTB. Telecom & Media 2019 үзэсгэлэнгийн үеэр шинэ сувгийн танилцуулгыг хийсэн байна. “Их ой ойртож байна. Их ялалтын ойг угтан бид шинэ суваг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд шинэ сувгаа “Победа” /”Ялалт”/ хэмээн нэрлэнэ.

Фашистын Германыг бут цохисноос хойш 74 жил өнгөрч байна. Энэ хооронд 1941-1945 оны эх орны дайны тухай өгүүлсэн баримтат болон уран сайхны тоо томшгүй их уран бүтээл хийгдсэн. Энэ их бүтээлийг ганцхан Ялалтын баярын өдөр буюу тавдугаар сарын 9-нд үзүүлж амждаггүй. Эдгээр уран бүтээл зүгээр л тавиур дээр хэвтэж байна” гэж Алексей Ефимов хэллээ. Шинэ суваг кабелийн сувгаар болон сансрын хиймэл дагуулаар ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт цацагдах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй