2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас эхлэн олгож эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдэгдлээ. 2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай юм.