Гүржид “Сарнайн хувьсгал” гараад яг 15 жил жил болжээ. Гэвч өнөөдөр тус улсад 2003 онд төрийн эргэлт хийсэн хүмүүс алга. Харин тэдний хийсэн үйл тус улсын аж амьдралд одоо ч нөлөөлсөөр байна. “Сарнайн хувьсгал” Гүржид юу авчрав, юу үлдээв?
Авлига, гуйранчлал, өлсгөлөн, үе үе байруудын хий, цахилгаан тасалдах асуудал. 2003 оноос өмнө Гүрж улс иймэрхүү л амьдарч байлаа. Үүнээс болж ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, гудамжинд гарч жагсахад хүрсэн юм. Энэхүү үймээний улмаас Ерөнхийлөгч Эдуард Шевардназе суудлаасаа түлхэгдэн унаж, засгийн эрхэнд Михаил Саакашвили гарч ирэв.
Ийнхүү 2003 оны 11 дүгээр сарын 23-нд Гүржид та бидний сайн мэдэх “Сарнайн хувьсгал” буюу төрийн эргэлт гарсан юм.
Өдгөө энэхүү хувьсгалын үр дүн ямар байсан тухай улс төр судлаач Ника Читидзе ийнхүү үнэлж байна. “Михаил Саакашвилигийн засаглалын үед Гүржийн бодит ДНБ-ий өсөлт 60 хувьд хүрч байлаа. Гүржийн төсөв 12 дахин нэмэгдсэн. Мэдээж энэ бүгд Гүржийн эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлсөн” гэжээ.
Үнэхээр л бүх зүйл сайхан болсон мэт байгаа биз. Гүрж улсад том том барилгууд баригдаж, шинэ зам тавигдаж, хуучнаа засаж, бүхэл бүтэн хотуудыг босгоод, шинэчлэл хийгдэж, хөл дээрээ боссон мэт байв.
Гэвч энэ бүгд тус улсын гол асуудал ажилгүйдэл, ядуурлыг шийдсэнгүй. ДХЯ-ны шинэчлэлээр Гүрж улс улс төрийн машин болон хувирч, хэвлэлүүдийг хүртэл хяналтдаа авч эхлэв. Энэ талаар “Имеди” теле компанийг үүсгэн байгуулагч Георгий Жаошвили “Засгийн газраас теле компаниудыг хяналтдаа авахыг хүсч эхэлсэн. Энэ зорилгоо ч тэд гүйцэлдүүлж чадсан. Шөнийн гурван цагт намайг нотариатч дээр дуудахад үүдэнд нь цэргийнхэн зогсож байлаа. Тэгээд л нотариатчаар өөр хүнд нэр шилжүүлэх баримт бэлдэхийг шаардаж билээ” гэж ярьж байжээ.
Урагшгүй төрийн анхны тайлангаар л хагаралдаан гарч эхэлсэн
Энэ мэтчилэн хэвлэл мэдээлэл, ТББ-ууд, олон нийтийг дарамталж шахаж эхэлсэн тул Саакашвилиг хамсаатан, найз нөхөд нь хаяж эхэлжээ. Тэдний тоонд Гадаад хэргийн сайд Зурабишвили, Батлан хамгаалахын сайд Окруашвили, парламентын дарга Буржанадзе, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн сайд Хаиндрава нар орно. Саакашвилигийн намыг найз нь болон парламентын гишүүн Петрэ Мамрадзе ч орхин гарсан түүхтэй.
“Тэрхүү парламентад ороод сар болов уу үгүй юу би сөрөг хүчин рүү явахаар болсноо зарлаж билээ. Учир нь урагшгүй төрийн анхны тайлангаар л хагаралдаан гарч эхэлсэн. Ингэж ард түмний дайснаар зарлагдаж, тэд зөвхөн хувийн засаглалаа л боддог нь тодорхой болсон” хэмээн Мамрадзе ярьжээ.
Саакашвили болон түүний хүрээллийнхэн өөрсдийн босгосон засаглалаа хадгалж үлдэхийн тулд цагдаагийн хүчийг улам нэмэгдүүлж, дэглэмийг нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг мөрдөж шалгаж эхлэв. Гэвч энэ бүгд өөрсдөд нь эсрэгээр нь нөлөөлж, 2012 онд сонгуулийн дүнг хуурамчаар зарласан ч сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвсэл ялалт байгуулсан байна. Саакашвилигийн үед хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтнууд өргөст торны цаана орж, экс Ерөнхийлөгч өөрөө улсаасаа дүрвэхэд хүрчээ.
Өнөөдөр Гүрж улс шинэ бодит байдалтайгаа эвлэрэн амьдарч байна. Харин “Сарнайн хувьсгал” гэж нэрлэгдсэн төрийн эргэлтийн үр дүнд гарч ирсэн Саашаквилигийн засаглалын есөн жилийн хугацааг гүржүүд аймшигт зүүд хэмээн дурсдаг билээ.
Гүржид хувьсгал гарах үед түлхэгдсэн унасан Ерөнхийлөгч агсан Эдуард Шевардназе Тбилиссийн “Асавал дасавали” сонинд өгсөн ярилцлагадаа “Зэвсэглэсэн этгээдүүд парламентын байранд орж ирэх үед надад хоёр сонголт байсан. Тухайн үед бид Ерөнхийлөгч, Ерөнхий командлагч хэвээрээ байсан болохоор хүч хэрэглэж болох байсан. Тэгвэл цус урсгасан хэрэг гарна.
Өөр нэгэн сонголт нь огцрох. Би хоёр дахийг нь сонгож, энхийн замаар суудлаа өгсөн. Тухайн үед надад хугацаанаасаа өмнө суудлаасаа буухаас өөр арга зам байгаагүй. Харин одоо би Михаил Саакашвилид засаглалаа шилжүүлснийхээ төлөө Гүржийн ард түмнээсээ мянгантаа уучлалт гуйж, мэхийж байна. Би алдаагаа хүлээн зөвшөөрч, ард түмнийхээ өмнө хүлцэл өчиж байна” гэж мэдэгдэж байлаа.
“Сарнайн хувьсгал”-ын үр дүнд Саакашвилигийн засаглалд Гүржид юу авчирсан талаар хүргэе.
Гэмт хэрэгтэй хийсэн тэмцэл
Авлигатай тэмцэх нь Михаил Саакашвилигийн хувьд засгийн эрхэнд гарч ирэх үеийнх нь гол уриа байсан юм. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараагаар галын хамгаалалт, хяналт шалгалт, авто хяналт шалгалт, эрүүл ахуйн тархвар судлах станц зэргийг татан буулгажээ. Тэр дундаа Гүржийн автомашины хяналт шалгалтын 13 мянган ажилтныг халж, ДХЯ-ны 30 мянган ажилтны талыг нь ажилгүй болгож, өөр хүмүүс хөлслөн авчээ.
Хууль зүй, Эдийн засгийн сайд нарын албанд 28-30 насны залуу сайхан бүсгүйчүүдийг томилж, засаглалын ил тод байдлыг бэлгэдэн ДХЯ-ыг шилэн байранд оруулсан байна. Ингээд туршлага мэдлэггүй хөлсний ажилтнууд богино хугацаанд мэргэжилдээ дадлагажих шаардлагатай болжээ. Түүнчлэн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, хүмүүст “хуулийн хулгай” гэсэн статусаар 7-10 жилийн ял оноож байлаа.
Эхэндээ шинэчлэл үр дүнтэй байж, “Гүржид авлига хамгийн доод түвшиндээ ч байхгүй” гэсэн уриа хүртэл гарч байлаа.
Харин Глданы хорихын дуулианаас болж энэ бүгд өөрчлөгдсөн юм. Саакавшилигийн шинэчлэлийн нэг хэсэг байсан энэхүү хорихын тухай ухуулга нэвтрүүлгүүд хүртэл гарч, хорих газар НҮБ-аас хүртэл шагнал байсан аж. Харин 2012 оны 09 дүгээр сарын 18-нд Гүржийн теле сувгууд энэ хориход хоригдлуудыг хүчирхийлж, эрүүдэн шүүж, гутаан доромжилдгийг харуулсан бичлэгийг цацав. Уг бичлэгийг шоронгийнхон өөрсдөө хийж, худалдаанд гаргажээ.
Бичлэг гарсан даруйд Гүрж даяар эсэргүүцлийн давалгаа үүсч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Саакашвилиг огцорсны дараа түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Үндэстэн, улс орноо нэгтгэх асуудал
Саакашвили засгийн эрхэнд гарч ирэхээсээ өмнөхөн зөвхөн авлигатай тэмцэнэ гэж амлаж байсангүй. Түүний хоёр дахь ач холбогдол өгсөн амлалт бол улс орноо нэгтгэх, Абхаз, Өмнөд Осетийг Гүржийн засгийн бүрэн хяналтад авах тухай асуудал юм.
Улс орноо нэгтгэх тэмцэл Аджаригаас буюу тусгаар тогтнолоо огт зарлан тунхаглаж байгаагүй боловч Шевардназегийн үед давуу эрхтэй байсан бүсээс эхэлсэн юм. Үүний улмаас аджарчууд улсдаа илүү давуу эрхтэй байх боломжоо алдаж, гүржүүдэд байр сууриа булаалгасан. Үүний үр дүнд Абхаз, Өмнөд Осетийн засаг захиргаа улс орноо нэгтгэх гэсэн төвийн оролдлогыг илүү хүчтэй эсэргүүцэж эхэлжээ.
“Ардчилагч”-ийн имижээ бодон Саакашвили соёлт иргэншилт нийгмийн замаар буюу хэлэлцээрийн аргаар Осет, Абхазыг нэгтгэх гэж ч оролдсонгүй. Ингээд 2008 оны зун Гүржийн дайчид гал нээж, 08 дугаар сарын 07-нд Гүржийн дайчид Цхивали руу их буугаар буудаж эхэлжээ. Ингээд маргааш нь Орос улс мөргөлдөөнд оролцож, 12-нд Орос ажиллагаагаа амжилттай дуусгаснаа зарласан байна.
Өмнөд Осет, Абхаз Гүржээс тусгаарлав
Хачирхалтай нь Гүржийн өнөөгийн Үндсэн хуульд Осетины хүн амын эрхийг хамгаалах тухай нэг ч заалт байдаггүй бөгөөд Өмнөд Осет өөрөө төрийн байгууллаа алдаж, “Цхинвалийн бүс” л гэсэн нэршилтэй байдаг. Гүржүүд осетчуудыг XVIII зуунд эзлэгдсэн “олзлогсод” гэж л хүлээн авдаг байна.
Эдийн засаг, нийгмийн бодлого
Гүржид эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй болж, нэн ядуу иргэд л үнэгүй тусламж авах эрхтэй үлджээ. Энэ статусыг мөн хоол хүнс, орон сууцны байдал гээд бүх зүйлд хэрэглэж, шалгаж баталдаг болжээ.
Бизнесийн байдал сэргэх хандлагатай болсон юм. Татвар, хяналт шалгалт, тусгай зөвшөөрлийн тоо буурч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг халж, ажлаас халах үйл явцыг хөнгөлж өгсөн байна. Үүний уршгаар 2012 онд Гүржид ажилгүйдлийн түвшин 31%-д хүрчээ.
Энэ бүх эдийн засгийн шинэчлэл нь Эдийн засгийн сайд К.Бендукизегийн үйл ажиллагаатай холбоотой. Энэ талаар Олесь Бузина “Гүржид эдийн засгийн ямар ч гайхамшиг тохиогоогүй. Зүгээр л Америкийн “улбар шар хувьсгал”-ын хөдөлгөөний хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд асар их хэмжээний санхүүжилт орж ирсэн” гэж бичиж байжээ. Тэр ч бүү хэл эрх бүхий албан тушаалтнуудыг Америкийн төсвөөс цалинжуулж байв. Харамсалтай нь Гүржийн автомашин, IT технологи, банк нь дэлхийн түвшинд хүрч өсөөгүй юм.
Авлига
Хэвлэлүүдэд Гүрж улсыг авлигыг амжилттай ялсан орноор зарлан тунхаглаж байлаа. Үнэн хэрэгтээ “залуу ардчилагчид”-ын тухай пиар нийтлэл бодит байдалтай нийцэхгүй байсан юм.
Олон улсын Freedom House байгууллагаас 2010 онд нийтэлсэн баримтад хүртэл “Гүржийн авлигын өнөөдрийн үзүүлэлт 1999-2000 оны хэмжээтэйгээ адилхан байна. Энэ хугацаанд Гүрж болон иргэний нийгмийн хөгжлийн түвшин өөрчлөгдсөнгүй” гэж тэмдэглэж байлаа. ЗСБНХУ-ын үед ч Гүрж зөвлөлт дотроо хамгийн их авлигажсан бүс нутаг байсан юм.
2013 оны эхээр Transparency International байгууллагаас гаргасан баримтаас үзэхэд Гүрж улс батлан хамгаалахын салбартаа авлигын “өндөр эрсдэлтэй” ангилалд багтаж байлаа.
Найруулагч Роберт Стуруа “Гүржид авлига үгүй болсон гэдэг нь зүгээр л үлгэр. М.Саакашвилигийн хийсэн хамгийн аймшигтай зүйл бол үүнийг хууль цаазгүй болгосон явдал юм. Энэ бол нэг л хүн Гүржийн ямар ч хүний хувь заяаг шийдэж чадахаар султант улс юм” гэсэн бол хөтлөгч Тина Канделаки “Гүржид ардчиллын цагаан хоолой гэж тооцогдож байсан хүн Дундад зууны үеийн дарангуйлагч хаан байж таарсан” гэж байв.
Эх сурвалж: РИА Новости, КП, Hellisamerica.ru, Wikipedia
4 comments
Манайд энэ зүйл давтагдах юм биш байгаа. Аюул, санаа их зовж байна.
өнөөдрийн хүрэлсүх тэр үеийн саакашвили 2 ч нээг их ялгарахгүй л байна даа. сэрэмжтэй байхгүй бол энэ ахлах дэслэгч улс орныг минь дампууруулах тийшээ хандлаа даа. 8 төгссөн ёрөнхийлөгч цэргийн дунд төгссөн ЕСаад 2 ч дээ
Ж.Батзандан Магнай Ичинхорлоо нар энгэртээ шар даавуу зүүж явсан он жилүүдэд Монголчуудын олонх үйл явдлыг зогсоож чадсан боловч түүний үр дагавар 2008.7.1 харамсалтай хар өдрүүд түүх болж үлдсэн. АН-н өвөрт зугатан хоргодож амжсан Ж.Батзандан өнөөдөр хувьсгалын үед хуульгүй гэж ээлжит өдөөн хатгалга хийж эхэлсэн
Teneg mal minee, saakshavili chini elbegdorj iin orooson dugui. Hurelsuh shig ard tumnee bodoj ajilladag huntei ogt zuirlej bolohgui. Saakashvili elebegdorj 2 amerikiin zaavraar gurj mongol 2 iig suiruulj ogsondoo