НИТХ-ын ээлжит хуралдааны ирц хангалтгүй төвшинд байгааг мэдээлсэн. Нийслэлийн АН болон МАН-ын бүлгийн зарим төлөөлөгч хуралдаа суухгүй, хариуцсан ажлаа хийхгүй байна гэж хурлын даргадаа шүүмжлүүлээд авсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ХХI хуралдаан өнгөрсөн даваа гаригт болсон.
НИХТ-ын төлөөгчид асуудлаа шийдэж чадахгүй гэж байгаа бол албан тушаал, суудлаа өгөөд явцгаа. Зарим нэг ажил хариуцсан төлөөлөгчид ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон ар өвөөсөө хөөцөлдлөгөөтэй нөхдүүдэд анхааруулаад хэлье. Нэр устай чинь зарлана шүү. Төрийн албан хаагчдыг хариуцлагагүй, ёс зүйгүй, арчаагүй, ажил хийхгүй байна гээд загнаад байдаг.
Гэтэл НИТХ-ын төлөөлөгчдийн 10 гаруй нь тэрнээс доор, хамгийн муу үлгэр жишээ, хамгийн хариуцлагагүй, хамгийн бэртэгчин, авлигачин бүтэлгүй үйлдэл гаргаж байгаа шүү. Тэр дундаа МАН-ын 34 дотор бий. Би нэрийг зарлана гэдгээ НИТХ-ын дарга С.Амарсайхан өнгөрсөн даваа гаригт болсон хурладааны үеэр онцолжээ.
1 comment
Unen Amarsaihan changa baih heregtei dooroo bga nuhduudiig er ni tsever alivaa neg yumand orootsoldoj bgagui nuhduudeer tavij bh heregtei huuj bval taarsan nuhduud naana chin zunduu bga shu