Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын хөрөнгө орлогын мэдүүлгэд зөрчил илэрснийг АТГ-аас зарласан билээ.
Тэдэнд сахилгын хариуцлага ногдуулж цалингийн хэмжээг бууруулсан нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй болохыг мөн мэдэгдсэн юм. Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат АТГ болон НЗД-ын албан бичгийг үндэслэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал: Ийнхүү зөрчлийн хариуцлага тооцсон тухайгаа АТГ-т албан бичгээр мэдэгдсэн байна.