Банк бус санхүүгийн байгууллагуудын тоо өнгөрсөн онд 534 байсан бол энэ онд 539 болжээ. Цахим сүлжээгээр банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчид нь төрийн байгууллагын албан тушаалтан, тодруулбал Монголбанкны нэр бүхий таван ажилтан байна гэсэн мэдээлэл цацагдаад буй. Энэ нь төрийн албан тушаалтнууд ББСБ байгуулж иргэдээс өндөр хүүтэй мөнгө хүүлдэг байж болзошгүй гэх хардлагыг бий болгоод байгаа юм. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдээллийг өглөө.
Дээрх мэдээллийг СЗХ-ноос нягталж үзэхэд ББСБ-ын нийт 4875 хувьцаа эзэмшигчээс 80 гаруй нь төрийн албан хаагчтай холбоотой хувьцаа эзэмшигчийн мэдээлэл байсан аж. Хөрөнгө орлогын мэдүүлэг буюу Авлигатай тэмцэх газрын сайт дээр нийтлэгдсэн тэдгээр мэдээлэлд учир дутагдалтай, ташаа мэдээлэл байсан гэж тайлбарлаж байна. Энэ талаар ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн “Жишээлбэл, “Ялгуулагч” ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллага гэж бичсэн байсан. “Ялгуулагч” гэдэг ББСБ манайд бүртгэлгүй, тусгай зөвшөөрөл аваагүй. ХХК-ийг ББСБ байдлаар бичсэн ч юм уу, мэдэхгүй. Мөн төрийн албан хаагчид банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшдэг мэт ойлголтыг өгсөн. Гэтэл төрийн албан хаагчдын эхнэр нь ч юм уу, нөхөр нь хувьцаа эзэмшиж байдаг. Үүнийг төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ мэдээлэх үүрэгтэй. Монголбанкны ажилчдын хувьд тухайн хувьцаа эзэмшигчид нь СЗХ-ны хяналтад байдаг ББСБ-ын үйл ажиллагааг хянах боломжгүй, ямар нэгэн хамааралгүй учраас ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэж байгаа. СЗХ-ны зүгээс тухайн хүн ББСБ-ын хувьцаа эзэмшигч болоход оруулж байгаа хөрөнгө нь үнэхээр хууль ёсны орлого уу гэдгийг нь хянаж ажилладаг. ” гэв.
1 comment
ShudArga esiig 30 jil moroodloo bielehgui um baina temtstseniig pop bolgoj bugiig od volgoj yamar urt gartai amia bodson um be manan toriin darkhlaa gene mongolchuud turgui 30jil bor zurkheeree yavlaa zorigtoi zsluuchuudda og ted manan shig idej chadahgui aldsh ch ugui aldah oronzaig uldeegeegui manand falarkhaya gehdee shudargaiin uudnees bugluusnuud bugd zail mongoliig hevtuulsen ch bosdogiig sana 30 jiliin anarhi naraa