Инженерүүд хамтран Улаанбаатарын долоон цэгт утаа сорох цамхаг байршуулахаар ажиллаж байгаа аж. Мэргэжлээрээ тус бүр арав гаруй жил ажилласан тэд хувь хувийнхаа ажлаа хийж, ажлын бус цагаараа нэгдэн “инженер хүний нийгмийн хариуцлага”-аа ухамсарлан энэхүү санаачлагыг гаргасан байна.

Тэд Улаанбаатар хотын утааг “Smoke tower” буюу 80 гаруй метрийн өндөртэй цамхаг, яндангаар дээш сорж, салхиар туух төсөл боловсруулсан бөгөөд одоогоор бүх тооцоо судалгааг хийж, макет байгуулан, анимейшн бэлджээ. Энэ талаар инженер, зохион бүтээгч Д.Дорждагва мэдээлэхдээ “Утаа сүүлийн 20 жилд Монголын тулгамдсан асуудал болсон.

Хүмүүс утаатай янз бүрийн аргаар тэмцэх санаанууд гаргаж байна. Үүнээс зарим нь инженерүүд биш байх нь ч бий. Бидний хувьд тал бүрт өөр өөр газар ажилладаг инженерүүд бөгөөд утаанаас ангижирах гарцыг бий болгоё гэж нэлээд олон арга ярьж, туршиж үзээд байна.

Эцэст нь энэ шийдэлд бүгд тогтсон нь “Smoke tower” юм.Янданг гадаа босгоод тавьчихад даралтын зөрүүгээрээ доороос агаарыг татаж дээшээ гаргадаг. Хамгийн багадаа 3-5 метрийн өндөртэй гэрийн яндан л ийм горимоор агаарыг дээш татаж гаргадаг. Харин энэ цамхаг ойролцоогоор 80 орчим метрийн өндөртэй. Гэхдээ газрынхаа төвшнөөс хамаараад өндөр намыг тохируулаад, түүнийг нь хурдасгах зориулалтаар хажууд нь сордог сэнс байршуулахад утааг асар хурдацтай сорох юм. Нэг ёсондоо агаарыг хөдөлгөөнд оруулчихъя л гэж байгаа юм” хэмээн танилцуулжээ.

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн