Амьтан болгон орчин нөхцөлдөө өөрийнхөөрөө дасан зохицохдоо шинэ чадварууд эзэмшдэг байна. Эдгээр чадвар нь хүмүүст хачирхалтай санагдах нь ч бий.
Жишээлбэл заанууд чих бус, хөлийнхөө тусламжтайгаар ирж буй аюулын дохиог хүлээн авдаг байна. Уг нь том чихтэй болохоор зааныг сайн сонсдог гэж бодмоор. Гэтэл энэ нь зааныг халууцахаас хамгаалах хэрэгсэл төдий үүрэгтэй аж.
Харин зааны хөл нь хөрсний үл ялиг чичиргээг ч мэдрэх чадвартай. Тиймээс ч араатан амьтан ойртсон, ямар нэгэн аюул тохиолдсон үед энэ амьтан хөлөө дэвсэлж, бусдадаа дохио өгдөг байна. Ингэж тэд хоорондоо хөлөөрөө харьцдаг гэнэ.