Нойр булчирхайн өвчний шинж тэмдэг: Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун, зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт ургаш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.
Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.
Мэдээж таамагласнаас мэргэжлийн эмчид хандаж оношлуулах нь хамгийн зөв зам.
Орц: Хонины салбант сархинаг 7 ширхэг /айраг сайн исдэг нутгийн хонины сархинаг сайн/
Бэлдэх: Баасыг нь хүйтэн усаар цэлхэнгэрийг арилгахгүй зумлахгүйгээр цэвэрлэнэ. Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1/3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно. Дээр нь 70/30 хувийн киви лимоны уусмал амтыг нь засах хэмжээгээр хийж болно.
Хэрэглэх: Унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.
Гам: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж, даарч болохгүй. АРХИ ДАРС огт хэрэглэж болохгүй
Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ гамыг барина. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэж, ууж байсан, түүнийгээ айлтгүй идэж ууж байж болно.
Энэ аргыг хэрэглэснээр Та сахарын өвчин, билгийн сулралыг ч мартаж болно.