Улаанбаатарын нэг м.кв газар ямар үнэтэй вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нэг м.кв газрын төлбөрийн дээд үнийг 1408, доод үнийг дөрвөн төгрөг болгожээ-

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталсан байна.

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоожээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м.кв газрын төлбөрийн дээд үнийг 1,408 төгрөг, доод үнийг 4 төгрөг болголоо.

Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас  “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьснаар 8 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн Төрийн мэдээлэлийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан.

Эдгээр ажлуудтай уялдуулан газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21,000 орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: Нийслэлийн газрын алба

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Улаанбаатарын нэг м.кв газар ямар үнэтэй вэ?

  1. ядуу ард 2019-01-29 18:49 at 18:49

    энхболд стагаас үнииг нь АСУУ

    Хариулах

ядуу ард-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн