“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас авлигын индексийн дүнг зарлаж байна. 2018 оны авлигын индексийг 180 орон, нутаг дэвсгэр дэх төрийн секторын авлигыг хэмжих 13 судалгааны аргачлал, шинжээчийн үнэлгээнд тулгуурлан хийжээ.
2017 онд манай улс 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарч байсан юм. Энд онд үзүүлэлт сайжраагүйг дараах хүснэгт харуулж байна.

АТГ 2018 онд иргэд, байгууллагаас 1887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл байсан гэдэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн гэж АТГ мэдээлж байсан.

2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирсан. 2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН АВЛИГЫН ИНДЕКС:

  • 2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт
  • 2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт
  • 2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт
  • 2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол
  • 2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Монгол Улсын авлигын индекс”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн