-Дэлхийн хамгийн хатуу шар айраг 67.5 хувийн спиртийн агууламжтай-
Дэлхийн хамгийн хатуу буюу 65 хувийн спиртийн агууламжтай. Энэ шар айргийг 2013 онд Шотландын үйлдвэрлэгчид болох Левиш Шенд, Жон Маккензи нар бүтээж, дээд амжилт тогтоож байжээ. Тэдний бүтээл нь “Могойн хор” нэртэй, 67.5 хувийн спиртийн агууламжтай. Энэ нь архи, вискинээс ч илүү хатуу гэсэн үг юм.
Өмнөх амжилт эвдсэн шар айраг “Армагеддон” гэдэг нэртэй байжээ. Дэлхий даяар 60 мянган шил зарагдсан энэхүү бүтээгдэхүүнийг зарим хүмүүс спиртийн өндөр агууламжаасаа болоод шар айраг нь амтагддаггүй гэж үзэж байсан. Түүнчлэн зарим нь энэ шар айргийг үнэхээр 65 хувийн спирттэй юу гэж эргэлзэж байв.
Тиймээс Шотландын үйлдвэрлэгчид анхны бүтээлээсээ есөн сарын дараа илүү хатуу “Могойн хор”-оо бүтээсэн байна. Энэ бүтээгдэхүүний шилэн дээр виски шиг бага хэмжээгээр уухыг хүртэл зөвлөжээ. Гэсэн хэдий ч уг ундаанд шар айрагны тансаг амт хэвээр үлдсэн гэж зохион бүтээгчид өгүүлж байна.